National Center for Communicable Diseases

Төвийн үндсэн чиг үүрэг

ХӨСҮТ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.

Төвийн алсын хараа

Үйлчлүүлэгч, ажиллагсдаа дээдэлсэн мэргэжлийн шилдэг байгууллага байж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт халдварт өвчний учруулж болзошгүй аюул, эрсдлийг бууруулах.

Эрхэм зорилго

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратегийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, шинжлэх ухаан технологийн дэвшил, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага байна.

https://www.nccd.gov.mn/ 

 

ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах
  2. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад өөрийн чиглэлийн дагуу хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  3. Амбулаторийн тусламж доорх тусламж, үйлчилгээг үзүүлэх:  
  • Аймаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн иргэдийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх
  • Төвд хэвтэн эмчлүүлж буй болон клиникийн эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн дуудлагад тусламж, үйлчилгээ үзүүлэх
  • БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Сайн дураараа  ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх
  • Эрүүл мэндийн дүгнэлт (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт) гаргуулах

Зорилтот хүн ам:

  • Нийт хүн ам
  • Эрсдэлт бүлгийн хүн ам:
  • Эмэгтэй биеэ үнэлэгч
  • Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд

2003 оноос хойш Глобаль сангийн санхүүжилт авч байна.

Гол үр дүн:

  • Монгол улс нь ХДХВ-ийн халдварын тархалтын хувьд нийт хүн амын дунд 0.01%-иас бага түвшинд тогтоон барьж байна.
  • ХДХВ,ДОХ-ын бүртгэгдсэн тохиолдлуудад цусаар болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээнд олон улсын стандарт, удирдамжыг мөрдөн эм оношлуурыг үндэсний хэмжээнд ханган нийлүүлж байна.

 

Сүрьеэгийн тандалт судалгааны алба

2003 оноос эхлэн Глобал сангийн санхүүжилт хүлээн авч хэрэгжүүлж байна.

Гол үр дүн:

  • Глобаль сангаас 10 гаруй төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийг хүлээн авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийт санхүүжилтийн 82.3% нь сүрьеэгийн эм, лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур, сүрьеэгийн халдвар хяналтын хэрэгсэл, бусад тоног төхөөрөмжийг хүлээн авч, ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу сүрьеэгийн нэгж байгууллагуудад түгээж, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллаж байна.
  • Сүрьеэгийн илрүүлэлт оношилгоо нь бидний хувьд тулгамдсан асуудал байсан бөгөөд сүүлийн жилүүдэд үе шаттай арга хэмжээ авч явуулсаны үр дүнд нилээд ахиц дэвшлүүд гарч байна.  Ялангуяа сүрьеэгийн лавлагаа лабораторийн чадавх сүүлийн жилүүдэд оношилгооны мэдрэг аргуудыг нэвтрүүлж оношилгоо, эмчилгээний чадавхийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагааг явуулж байна. Аймаг, дүүргийн түвшинд лабораторийн багаж тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж, оношилгоо, эмчилгээний чадавхийг бүрдүүлсэн.
  • 2006 оноос хойш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг анх удаа нэвтрүүлж, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмийг  ханган нийлүүлж байна.
  • Сүрьеэгийн халдвар хяналтын шаардлага хангасан механик агааржуулалтын системийг суурилуулсан тасаг, өдрийн эмчилгээний цэгийг шинээр байгуулсан.
  • Дээрх шаардлагыг хангасан сүрьеэгийн өвчлөл өндөр 8 аймаг, нийслэлийн  6 дүүрэг, Хорих 429 ангид 10 ортой тасаг, ХӨСҮТ-д ОЭТС-ийн 60 ортой тасаг, өдрийн эмчилгээний цэгүүд ажиллаж, өвчтөнд ээлтэй тусламж үйлчилгээг үзүүлж байна.
  • 2005-2016 онд шинэ халдвартай сүрьеэтэй өвчтөний эмчилгээний амжилт 86.3%-тай байна.
  • 2008-2018 оны дунджаар ОЭТС-ийн эмчилгээний үр дүнгийн үзүүлэлт болох эмчилгээний амжилт 68.4%-тай байна.
  • ХӨСҮТ-ийн СТСА нь жил бүр дэмжлэгт хяналтын төлөвлөгөөг гаргаж, аймаг, дүүрэгт дэмжлэгт хяналт хийж, нэгж байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Глобаль сангийн төслийн хүрээнд томоохон 3 эрдэм шинжилгээ судалгаа, 10 гаруй үнэлгээг зохион байгуулж ажиллаж, шинжлэх ухааны үндэслэл, нотолгоог бүрдүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • Сүрьеэгийн тохиолдолд суурилсан тандалтыг хэрэгжүүлэхэд санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлж, тубис цахим бүртгэлийн системийг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Олон улсын хурал, үндэсний чуулган, хэлэлцүүлэг, мэргэжлийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
  • Сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөллийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, шаардлагатай байгаа сурталчилгааны материал, гарын авлагыг хэвлэн олшруулж, эмч мэргэжилтэн, олон нийтийн хүртээл болгон ажиллаж байна.

News