Глобаль сан нь жил бүр 6 сая гаруй хүний амь насанд хүрч, улс орон бүрд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой шинэ механизм бүрдүүлэх зорилгоор 2002 онд НҮБ-ын санаачлагчаар байгуулагдсан.
Глобаль сан байгуулагдсанаасаа хойш дэлхийн 100 гаруй оронд 36 тэрбум ам.долларын санхүүжилт өгөөд байгаа нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй ДОХ-ын хөтөлбөрүүдийн нийт санхүүжилтийн дөрөвний нэг, сүрьеэгийн санхүүжилтийн гуравны нэг, хумхаагийн санхүүжилтийн дөрөвний нэгтэй тус тус тэнцэж байна.
2016 оны 12 сарын байдлаар тус сангийн санхүүжилтээр 11 сая хүн ДОХ-ын  Ретровирусийн эсрэг эмээр хангагдаж,  сүрьеэгээр өвчилсөн 17.4 сая хүн эмчлэгдэж, 795 сая хүн хумхаагаас сэргийлэх тороор хангагдсанаар дэлхий даяар 22 сая хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан байна. Мөн 4.2 сая хүүхдийг эхээсээ ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж, 373.000 хүн ОЭТС-гээр өвчилснийг эмчилжээ.

Санхүүжилт олгох зарчим:

  • Халдварын тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ улс орнуудын өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан төсөл шалгаруулалт жил бүр зарлаж тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх
  • Халдварын тархалтын эсрэг тухайн орны Засгийн газраас гаргаж байгаа хөрөнгөнд нэмэлт санхүүжилт олгох
  • Хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зорилгоор олон салбарын төлөөллийг оролцуулсан ҮЗЗ ажиллуулах
  • Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох

Глобаль сан нь санхүүгийн дэмжлэг үзүүлж буй бүх орнууддаа төсөл боловсруулах, төслийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төслийн хэрэгжилтийн явцад гарч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэг бүхий Үндэсний зохицуулах зөвлөл (ҮЗЗ) байгуулах шаардлага тавьдаг.
Глобаль сангийн зөвлөмжөөр ҮЗЗ-ийн бүрэлдэхүүнд дараах салбарын төлөөлөл ордог. Үүнд: 

  • Засгийн газрын төлөөлөл
  • Олон улсын байгууллагын төлөөлөл
  • Хоёр талт хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөл
  • Шинжлэх ухааны салбарын төлөөлөл
  • Залуучууд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөл
  • ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөл
  • Шашны байгууллагын төлөөлөл
  • ДОХ, сүрьеэгийн халдвартай хүмүүсийн төлөөлөл

ҮЗЗ нь өөрийн дүрэмтэй бөгөөд улиралд нэг удаа хуралдаж бүх гишүүдийн хурлаар шийдвэр гаргаж төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцах, санал зөвлөмж өгөх, ажлын төлөвлөгөөг батлах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ Үндэсний хөтөлбөр, стратеги, бусад бодлогын бичиг баримт, үнэлгээний зөвлөмж, статистик мэдээлэл, судалгааны дүн зэрэгт үндэслэн олон салбарын оролцоог хангасан төсөл боловсруулан Глобаль санд өргөн барьдаг.

ҮЗЗ - н гишүүд:
У.Бямбасүрэн, ЗГ-ын Хэрэг Эрхлэх Газрын Дэд Дарга 
Б.Хонгорзул , ЗГ-ын Хэрэг Эрхлэх Газар 
Б.Цогтбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ҮЗЗ-ийн Дэд Дарга
Т.Энхзаяа, Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Ж.Мөнхжаргал , Төрийн байгууллагын төлөөлөл
М.Эрдэнэжаргал, НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн Дарга
М.Зэндмаа, Нийслэлийн ЭМГ-ын орлогч Дарга
Р.Оюунгэрэл АШИУС-ын АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч
Ц.Даваасүрэн  Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нэгдсэн Холбоо
Б.Сувд , Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв 
Э.Эрдэнэцэцэг, Гүнж төв
С.Дондов,Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн 
Ч.Сэмжидмаа , Сэтгэлзүйн Мэдрэмж ТББ-ийн тэргүүн 
Б.Мягмар, МҮЭ, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга-ҮЗЗ-ийн Дарга
Х.Ганбаатар, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо​
Э.Энхжаргал , Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Ц.Пүрэвжав 
Т.Энхжаргал  
Н.Туяацэцэг , ХУД, 12-р хороо​
Ж.Одгарьд , Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, ОНХАлбаны Дарга
Ч.Бямбажаргал ,Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, ОНХАлбаны Дарга
Ц.Адъяахишиг  ,ХЭҮК-ын Ахлах референт
Г.Золзаяа, ХЭҮК-ын Референт
А.Цэцэгмаа, Мэргэжилтэн
Др.Сергей Диордица, ДЭМБ, Суурин төлөөлөгч 
П.Анузаяа, ДЭМБ-ын мэргэжилтэн
Г.Нямпүрэв, Залуус Эрүүл Мэнд ТББ
Э.Сод-Эрдэнэ, Залуус Эрүүл Мэнд ТББ
Б.Баярмаа, Төгс Бүсгүйчүүд
С.Энхжин , ҮЗЗ Хяналтын хорооны гишүүн

Глобаль сан нь улс орон бүрд өөрийн төлөөлөл болгож Сангийн орон нутгийн агент (СОНА)-ыг сонгон ажиллуулдаг бөгөөд СОНА нь төслүүдийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээ, тайланг хянан баталгаажуулах, үнэлгээ өгөх болон дараагийн санхүүжилтийг олгох талаар санал гаргах үүрэгтэй.
Одоогоор СОНА-ийн үүргийг “Cardno Emerging Market” олон улсын байгууллага гүйцэтгэдэг бөгөөд санхүү, ханган нийлүүлэлт, хяналт үнэлгээ, менежментээр мэргэшсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эдгээр мэргэжилтнүүд төслийн хэрэгжилтэд 6 сар тутам үнэлгээ хийх, мэдээллийг газар дээр нь баталгаажуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж дүгнэлтийг Глобаль санд илгээдэг.

Глобаль сангаар батлагдсан төслүүдийн Үндсэн хүлээн авагч (ҮХА)-аар Эрүүл мэндийн яам сонгогдож, төслийг батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу хугацаанд нь тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхээр Глобаль сантай гэрээ байгуулан ажилладаг. 

ҮХА нь төслүүдийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргаж, баталгаажуулан Глобаль сан, СОНА, ҮЗЗ, ЭМЯ-нд тайлагнах үүрэг бүхий Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-ийг 2003 онд байгуулан ажиллуулсан. ХЗН нь одоо 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ҮХА нь үйл ажиллагааны чиглэлээс хамааран дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Салбар хүлээн авагч (СХА) буюу холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг. Одоогоор ДОХ-н төсөл дээр 6 СХА, 2 дэд СХА болон Сүрьеэгийн төсөл дээр 6 СХА ажиллаж байна.

Глобаль сангаас гаргасан удирдамжийн дагуу СХА-байгууллагыг сонгохдоо:

  1. Ил тод, нээлттэй байлгах үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг.
  2. Хүсэлтээ ирүүлсэн байгууллагуудад Глобаль сангаас гаргасан аргачлалын дагуу хөтөлбөрийн менежмент, санхүү, ханган нийлүүлэлт, хяналт-шинжилгээ үнэлгээний чиглэлүүдээр байгууллагын чадавхийн үнэлгээ хийнэ.
  3. Үнэлгээний дүнг Глобаль сангийн тайлангийн маягтад оруулан тус санд явуулж эцсийн шийдвэрийг гаргуулдаг.