Үйл ажиллагаа

Төслийн нэр: ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ, дэмжлэгийг нэмэгдүүлэх Үндэсний хөтөлбөрийг өргөжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих.

Хугацаа: 2018 оны 1-р сарын 1-нээс 2020 оны 12-р сарын 31

Санхүүжилт: 3,044,708 ам. доллар

Зорилго: Зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эмчилгээ, тусламж, үйлчилгээг өргөжүүлэх замаар нийт хүн амыг ХДХВ-ын халдвараас сэргийлэх.

Үйл ажиллагааны чиглэл:

  • ЭБЭ-д чиглэсэн цогц урьдчилан сэргийлэх хөтөлбөр
  • ЭБҮ-д чиглэсэн цогц урьдчилан сэргийлэх хөтөлбөр
  • Өсвөр үе, залуучууд, өртөмхий бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа
  • ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ
  • Эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх
  • Хөтөлбөрийн менежмент

Хэрэгжүүлэгчид

  • Үндсэн хүлээн авагч: Эрүүл мэндийн яам

    Салбар хүлээн авагч:

  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Залуус эрүүл мэнд ТББ
  • Төгс бүсгүйчүүд ТББ
  • Гал голомт үндэсний хөдөлгөөн ТББ
  • Шинэ өөдрөг амьдрал ТББ
  • Хүүхэд өсвөр үеийг ивээх төв ТББ

Тайлан

Үйл ажиллагаа

Төслийн нэр: Эрт илрүүлэг, өвчтөн төвтэй нэгдсэн тусламж сэргийлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг дэмжих замаар сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах.

Хугацаа: 2018 оны 1-р сарын 1-нээс 2020 оны 12-р сарын 31

Санхүүжилт: 7,224,359 ам. доллар

Зорилго: 2020 он хүртэл сүрьеэгийн тархалтыг 2014 оны үзүүлэлтээс 4 хувиар, нас баралтыг 30 хувиар тус тус бууруулна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • ДОТС-ын чанартай тусламж үйлчилгээг өргөжүүлэх
  • ОЭТС-тэй болон сүрьеэ, ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх
  • Эмзэг бүлгийхэнд (гэр оронгүй хүмүүс, хоригдлууд, бичил уурхай эрхлэгчид, хүүхэд өсвөр үе гэх мэт) үзүүлж буй ДОТС-ын тусламж үйлчилгээг бэхжүүлэх
  • Анхан шатны ЭМ-ийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийг өргөжүүлэх
  • Хөтөлбөрийн менежмент

Хэрэгжүүлэгчид

Үндсэн хүлээн авагч: Эрүүл мэндийн яам

Салбар хүлээн авагч:

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  2. ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р анги
  3. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг ТББ
  4. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо ТББ
  5. Монголын сумын эмч мэргэжилтэнүүдийн холбоо ТББ
  6. Монголын улаан загалмай нийгэмлэг ТББ

Тайлан