БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СҮРЬЕЭГИЙН ИДЭВХИТЭЙ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүрьеэгийн идэвхитэй илрүүлэгийг зохион байгуулахад Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газар, дүүрэгүүдийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Хэлтэс, Хөдөлмөр Халамжийн Хэлтэс, Нийгмийн Даатгалын Хэлтэс, Улсын Бүртгэлийн Хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд болон Эрүүл мэндийн нэгдэл хамтран оролцлоо. Баянгол дүүрэгт 2019 оны 04 сарын 29-нд, Хан-Уул дүүрэгт 2019 оны 4-р сарын 30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж нийт зорилтот бүлгийн 200 гаруй иргэд хамрагдан тодорхой тооны сүрьеэтэй тохиолдлыг илрүүлэн эмчилгээнд хамруулсан байна.

2019/05/07