Гал голомт үндэсний хөдөлгөөн

Нийгмийн сайн сайхны төлөө уриатай, 20 жилийн түүхтэй Гал голомт Үндэсний хөдөлгөөн ТББ нь 1997 онд үүсгэн байгуулагдсан.   Нийгмийн бичил орчин болох гэр бүлийг хөгжүүлэн, бэхжүүлэх үйлсэд төр засаг, хүн арддаа туслах зорилготой. 

Гэр бүлийн хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчидтэй ажилладаг.  ДОХ-ын төслийн зорилтот хүн ам  болох  шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид түүний дотор төв орон нутгийн төрийн захиргааны байгуулага, хүчний байгууллагуудын удирдах ажилтнууд,  мөн хувийн хэвшлийнхэнд ухуулга нөлөөллийн хэлэлцүүлэг, семинар, мэдрэгжүүлэх сургалтууд хийдэг.

2015 оноос Глобаль сангийн Салбар хүлээн авагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд:

800 гаруй шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, удирдах ажилтнуудыг хамруулан ухуулга нөлөөллийн арга хэмжээг системтэй зохион байгуулснаар БЗДХ, ДОХ-ын асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл,  УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо болон Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүд гарахад нөлөөлсөн.   Аймаг, дүүргийн хөгжлийн төлөвлөлтөд ДОХ-ын асуудлыг туслах үлгэрчилсэн загвар боловсруулан гаргасан.

http://galgolomt.mn/ 

Мэдээ мэдээлэл