ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн цахим хуудасны тэргүүн нүүрэнд Монгол улсын талаар онцолжээ.

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих ДОХ, сүрьеэгийн төслийн хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтуудын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн олон сувгаар сурвалжлан хүргэсэн. 

https://www.youtube.com/watch?v=JfDShYyo7GI

https://www.facebook.com/UBSTelevision/videos/171907834077745/

http://www.tv5.mn/site/index.php/health/2802-2020-01-21-03-27-34

Мөн Глобаль сангийн Женев дэхь төв оффисын  хэвлэл, мэдээллийн мэргэжилтэн Кевин Кээн (Kevin Keen) хүрэлцэн ирж сүрьеэгийн төслийн хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг Глобаль сангийн цахим хуудасны тэргүүн нүүрэнд онцлон нийтэлсэн байна. 

https://globalfund.exposure.co/120-voices-one-fight?fbclid=IwAR3kEb0Li2cSGKIEh8HR6yNpL7LZt-Bl_cebVJfJoFh9wfsoNaq1--Ssk9c

Тэрээр 2014-2015 онд хийгдсэн “Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин, тогтоох судалгаа”- ны дүнгээс харахад Монгол улсын хэмжээнд сүрьеэгээр өвчилсөн нийт хүн амын 70 хувь нь оношлогоонд хамрагдаагүй байна гэжээ. Иймд Монгол улс 2021-2023 онд хэрэгжих шинэ төслийн хүрээнд илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эмчилгээний таслалтыг арилгахад анхаарал хандуулахаар төслийг бичиж байгааг онцолжээ.

 

 

 

2020/02/04