Залуус эрүүл мэнд ТББ

“Залуус эрүүл мэнд төв” ТББ нь 2003 онд бэлгийн цөөнх эрчүүдэд бэлгийн  эрүүл мэндийн мэдлэг олгох, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар эерэг ойлголтыг төлөвшүүлэх, тэгш эрхийг хангах, сайн сайхан байдлыг бий болгох зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаа тасралтгүй 16 жил явуулж байгаа.

Байгууллагын зорилтот бүлэг нь Бэлгийн цөөнх эрэгтэйчүүд болох Гэй, Бисексуал эрчүүд, Трансжендэр эмэгтэйчүүд.

Үйл ажиллагаа:

  • Зорилтот олон нийтэд хүрч очих хөтөлбөр, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх сургалт, мэдлэг мэдээлэл олгох үйл ажиллагаа
  • Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний үйлчилгээ  / Гепатит B, C вирус, ХДХВ болон бусад БЗДХ илрүүлэх шинжилгээнд  үнэ төлбөргүй хамруулж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
  • Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран нийгэмд бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллийн  талаар эерэг мэдээлэл өгөх
  • Нөлөөллийн ажлууд
  • Зорилтот бүлгийн залуусын чөлөөт цагийг зөв боловсон, эрсдэлт зан үйлгүйгээр өнгөрүүлэх, идэвхижүүлэх үйл ажиллагаа, бүлгийн ярилцлагууд зохион байгуулах
  • Утсаар болон цахим хаяг олон нийтийн сүлжээгээр дамжуулан бэлгийн чиг баримжаа, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдээлэл түгээх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ.
  • Гарын авлага, сургалт сурталчилгааны материал, богино хэмжээний сурталчилгааг эмхтгэн гаргах, тараах, зорилтот бүлгийн олон нийтийг бэлгэвч, чийгшүүлэгчээр үнэгүй хангах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Мэдээ мэдээлэл