Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо “Сүрьеэ өвчний талаар мэдлэг олгох” өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн санхүүжилтээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо Баянгол дүүрэг дэхь Барилгын политехник коллежийн 1-р дамжааны 150 гаруй оюутан сурагчидад “Сүрьеэ өвчний талаар мэдлэг олгох” буюу сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон оношлогоо, эмчилгээний талаар өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн сүрьеэгийн диспансер, өрхийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн зохицуулагч багш нар хамтран 8 өртөөгөөр явуулж, идэвхитэй оролцсон сурагчидыг урамшуулав.

2019/05/15