Монголын сумын эмч мэргэжилтэнүүдийн холбоо

МСЭМХ нь 2012 онд байгуулагдан, сумын эмч, мэргэжилтнүүдийн улсын чуулганаа 2013, 2018 онд зохион байгуулсан бөгөөд 21 аймагт салбар зөвлөлтэй.

Зорилго: Сумын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, сумын эмч, мэргэжилтнүүдийг тасралтгүй сургаж чадавхижуулах улмаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Монгол улсад сумын анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, чиглэлийг боловсруулах, эрх зүйг боловсронгуй болгоход оролцох;
  2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа  шинжилгээ хийх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тасралтгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх;
  3. Сумын эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин сайжруулахад  чиглэсэн олон талт ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
  4. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх;

Сүрьеэгийн дэд төслийн салбар хүлээн авагч байгууллагаар 2016 оны 10 сараас ажиллаж байна.

​Үр дүн:

  • Аймаг, сумдын 15083 үйлчлүүлэгчийн 30166 сүрьеэгийн сорьцыг 331 сумаас аймаг руу, 21 аймгаас ХӨСҮТ-ийн СҮЛЛ-д тээвэрлэн шинжилгээнд хамруулж, 808 сүрьеэгийн шинэ тохиолдлыг, үүнээс эмэнд тэсвэртэй 112 тохиолдлыг эрт илрүүлсэн.
  • 2017, 2018 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн 18,3-21,2%-ийг сорьц тээвэрлэлтээр илрүүлсэн. 
  • Орон нутгийн сүрьеэгийн сорьц тээвэрлэлт тогтворжсон.
  • Сумын түвшинд 328 нэгжээс цэрний сорьц тээвэрлэж, шинжилгээнд хамруулснаар тусламж үйлчилгээний чирэгдлийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн.
  • Эрт илрүүлсэн тохиолдол бүрийг эмчилгээнд хамруулснаар халдвар тархахаас сэргийлсэн

 

Хаяг: 13335, УБ, Баянзүрх, Ням Ян Жугийн гудамж, ХӨСҮТ, 32/3в, Сүрьеэгийн клиникийн байр, 

Утас: 70000061 

e-mail:   mcemxolboo@gmail.com

facebook: Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо.

Мэдээ мэдээлэл