СҮРЬЕЭГИЙН ЛАБОРАНТ НАРЫГ СУРГАВ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2010 оноос сүрьеэгийн микобактерийг илрүүлэх, рифампицины тэсвэржилтийг нэг шинжилгээгээр тодорхойлох боломжтой молекул биологийн хурдавчилсан арга болох GeneXpert MTB/RIF шинжилгээг сүрьеэгийн оношлогоонд ашиглахыг зөвлөмж болгосон. 
            Манай орны хувьд GeneXpert MTB/RIF шинжилгээг 2013 оноос Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн дэмжлэгтэйгээр оношлогоонд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг (Дархан-уул, Дорнод, Өмнөговь, Архангай, Баянхонгор, Орхон, Төв, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Увс аймаг), 3 дүүрэг (БЗД, БГД, СХД), ШШГЕГ-ын харьяа дугаар анги, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлагаа лаборатори зэрэг нийт 19 лабораторт ашиглаж байна. 

Сүрьеэгийн лаборант нарыг тус шинжилгээний технологи, стандарт аргачлал, төхөөрөмжийн зохистой ашиглалт, тохиргоо хийх аргад сургах, дадлагажуулах зорилгоор 2019 оны 3 сарын 25-26, 27-28 өдрүүдэд сургалтуудыг зохион байгууллаа. 
            Энэ удаагийн сургалтанд Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Увс, Орхон, Дорнод, Өмнөговь аймгууд, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 10 лаборант хамрагдагдсан.
Тус сургалт нь онол ба дадлага хослон, GeneXpert MTB/RIF шинжилгээг бие даан гардан гүйцэтгэх чадвартай лаборантууд бэлтгэгдлээ.

2019/04/19