“Төгс бүсгүйчүүд” ТББ үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулав.

“Төгс бүсгүйчүүд” ТББ нь 2019 оны 05 сарын 01-02, 15-16-ны  өдрүүдэд үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 30 ЭБҮ-ийг үе тэнгийн сургагчаар бэлтгэсэн. Сургалтанд оролцогч охидод ХДХВ, ДОХ, БЗДХ, СДЗШ-ний ач холбогдол, НҮЭМ, зан үйл өөрчлөх үе шатууд, стресс менежмент, бэлгэвчийн зөв тогтмол хэрэглээ зэрэг мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн эмч, сургагч багш нар өглөө. Үе тэнгийн сургагч нарын оролцоо дэмжлэгтэйгээр БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг эрсдэлт бүлгийнхэнд ойлгомжтой энгийн хэллэгээр, илүү хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж, тэдний эрсдэлт зан үйл, хандлагыг өөрчлөхөд нөлөөлж байна.

 

 

 

2019/05/18