Монгол улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулж Глобаль сангаас нийт 69,6 сая ам.долларын санхүүжилт авснаас 10,2 сая нь 2018-2020 онуудад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр зарцуулагдах юм. Глобаль санд илгээх төслийг боловсруулахдаа хамтрагч талуудын оролцоог хангаж тухайн өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, стратегийн дагуу боловсруулж ирсэн байна.

ДОХ - ын төсөл

  Хугацаа

Төслийн нэр

 

Төсөв/ам.доллар/

2003 - 2008

Раунд 2. “Монгол улсад ХДХВ, ДОХ-оос  сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх”

2,997,103

2006 - 2008

Раунд 5. “Зорилтот бүлэгт чиглэсэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх ”

1,898,776

2008 - 2011

Раунд 2. “Үргэлжлэх шатны нэгтгэсэн төсөл”

5,813,246

2008 - 2011

Раунд 7. “Эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эмчилгээ, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих”

1,894,814

2011 - 2014

Нэгтгэсэн төсөл. “ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх  Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол улсад ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих”

3,950,737

2015 - 2017

“ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ, дэмжлэгийг нэмэгдүүлэх Үндэсний хөтөлбөрийг өргөжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих”

4,987,110

2018 - 2020

“ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ, дэмжлэгийг нэмэгдүүлэх Үндэсний хөтөлбөрийг өргөжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих”

3,044,708

НИЙТ

24,586,494

 

ХДХВ, ДОХ-ЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ, 2010-2013

Төслүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилт

Үйл ажиллагааны хамрах хүрээ

Эрсдэлт бүлгийн хүн амыг ХДХВ-ийн халдвараас сэргийлэх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах

  • Эмэгтэй биеэ үнэлэгчдэд чиглэсэн хөтөлбөр
  • Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдэд чиглэсэн хөтөлбөр
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдэд чиглэсэн хөтөлбөр

ХДХВ, ДОХ, БЗДХ-аас  сэргийлэх үндэсний арга хэмжээ авах нийгмийн таатай орчин бүрдүүлэх

  • Нийт хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа  
  • Албан болон албан бус сургуулийн хөтөлбөр
  • Ажлын байрны хөтөлбөр
  • Хөдөлгөөнт хүн амд чиглэсэн хөтөлбөр

ХДХВ, ДОХ, БЗДХ-аас  сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээг сайжруулж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх

 

  • ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, тэмцэх чиглэлээр бодлогын баримт бичиг болон мэргэжлийн гарын авлага, удирдамж, стандартаар хангах  
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эм, оношлуур болон эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх
  • ХДХВ, ДОХ, БЗДХ-ын оношлогоо, эмчилгээ, тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх СДЗШ-ний хөтөлбөр
  • ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх хөтөлбөр
  • Цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хангах
  • Төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээ хөтөлбөр
  • Эмч мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх
  • Анагаахын сургуулиудын төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын цөм хөтөлбөр
  • ХДХВ, ДОХ-той хүмүүст чиглэсэн хөтөлбөр

Төр,  иргэний нийгмийн оролцогч талуудын  уялдааг сайжруулах, байгууллагын хүний нөөцийн чадавхийг бүх  түвшинд бэхжүүлэх

  • ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих
  • Үндэсний стратеги төлөвлөгөө, бусад бодлогын бичиг баримт боловсруулах
  • Үндэсний хэмжээний үнэлгээ, судалгааг хийх
  • ТББ-ын чадавхийг бэхжүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллагууд, 2003-2017

Төрийн байгууллага:

  1. Эрүүл мэндийн яам
  2. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  3. Нийслэлийн эрүүл мэндийн газар
  4. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам
  5. Эрүүл мэндийн хөгжлийн төв
  6. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
  7. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  8. Боловсролын хүрээлэн
  9. Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн
  10. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  11. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо 

Төрийн бус байгууллагууд:

  1. Залуус эрүүл мэнд төв
  2. ДОХ-той тэмцэх үндэсний сан
  3. Хамтдаа төв
  4. Хүний эрх залуучууд, эрүүл мэндийг дэмжих төв
  5. Төгс бүсгүйчүүд
  6. Хүүхэд өсвөр үеийг ивээх төв
  7. Мари стопс интернэйшнл
  8. Фокус
  9. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  10. Цахим өртөө
  11. Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг
  12. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сүлжээний байгууллагууд
  13. Албан бус зайны сургалтын төв
  14. Шинэ өөдрөг амьдрал
  15. Өөдрөг амьдрал
  16. Гал голомт үндэсний хөдөлгөөн
  17. Цаглашгүй мэдлэг
  18. Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг
  19. Сэтгэлзүйн мэдрэмж
  20. ЛГБТ төв
  21. Дорноговь аймаг Чуулсан үгс
  22. Дорнод аймаг Эрүүл боломж
  23. Сэлэнгэ аймаг Хатан замнал
  24. Дорнод аймаг ЛЭОС
  25. Дархан-Уул аймаг Эмэгтэйчүүдийн итгэл найдвар холбоо
  26. Орхон аймаг Тус дэм төв
  27. Өмнөговь аймаг Говийн ухаан төв
  28. Баянхонгор аймаг Хонгорын төгс тэмүүлэл
  29. Ховд аймаг Түгээмэл орчлон
  30. Хөвсгөл аймаг Төгс зохицол гэр бүл

ОУ-ын байгууллага:

  1. НҮБ-ын Хүүхдийн сан
  2. НҮБ-ын Хүн амын сан

Төслийн үр дүн 2003-2017

  • ХДХВ, БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлсэн.  
  • Бүх шатны ЭМ-ийн байгууллагын БЗДХ-ын эмч, лабораторийн эмч мэргэжилтнүүдэд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын оношлогоо, эмчилгээний чиглэлээр эх барих эмэгтэйчүүд, мэс засал, чих хамар хоолой, шүд, хүүхэд зэрэг бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийг ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр  сургасан. 
  • Үндэсний хэмжээний зарим үнэлгээ, судалгаанд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлсэн.
  • ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх хөтөлбөр нэвтрүүлж хоёр, гуравдугаар шатлалын бүх эмнэлгийг ӨДСЦ-оор хангасан.
  • Төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээг 6 дүүрэг, 8 аймагт нэвтрүүлсэн.
  • 2006 оноос ХДХВ-ийн халдвар илрүүлэх СДЗШ хөтөлбөр нэвтрүүлснээр одоо 32 төв ажиллаж байна.
  • Анагаахын их дээд сургуулиудын хичээлийн ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх цөм хөтөлбөрийг боловсруулсан.
  • Багш бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр цөм хөтөлбөр боловсруулсан.
  • Цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хангаж донорын цусанд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг 100% хийдэг болсон.
  • Цус судлалын үндэсний төвд зураасан кодын систем нэвтрүүлсэн.
  • Эрсдэлт бүлгийн хүн амыг ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх “100% БХХ”-ийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн.
  • ХДХВ-ийн халдвараас сэргийлэх “Ажлын байрны хөтөлбөр” нэвтрүүлсэн

Сүрьеэгийн төсөл

 

Хугацаа

Төслийн нэр

Төсөв /ам. доллар/

2003 - 2008

Раунд 1. “Монгол улсад сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь”

1,730,000

2005 - 2010

Раунд 4. “Үндэсний хэмжээнд сүрьеэтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх нь

4,083,764

2008 - 2011

Раунд 1. “Үргэлжлэх шатны төсөл”

3,503,730

2010 - 2011

Раунд 4. “Үргэлжлэх шатны төсөл”

1,336,033

2011 - 2016

Нэг урсгалт санхүүжилттэй Сүрьеэгийн нэгтгэсэн төсөл

16,343,576

2016.07-2017

Сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

5,070,747

2018-2020

Сүрьеэгийн шинэ төсөл

7,224,359

НИЙТ

39,292,209

 

Төслүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилт

Үйл ажиллагааны хамрах хүрээ

ДОТС-ын чанартай тусламж үйлчилгээг өргөжүүлэх

 

Оношлогоо, илрүүлэлтийг сайжруулах

  • Лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх, халдвар хяналтыг сайжруулах, гадаад чанарын хяналтанд хамруулах
  • Лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисыг хангах
  • Сумдын лабораторийг бэхжүүлж, сорьц тээвэрлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах
  • Оношлогоо, эмийн менежмент зэрэг мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах
  • Тусламж үйлчилгээний талаархи бодлогын баримт бичиг, гарын авлага, заавар боловсруулах
  • Мэдрэг сүрьеэтэй өвчтөний эмийн ханган нийлүүлэлт

Төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийг өргөжүүлэх         

  • Сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан сүрьеэтэй өвчтөний эмийг хүргэх, хоолтой эмчилгээнд хамруулах
  • Өвчтөнүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох  сургалтыг зохион байгуулах
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээний талаар сургалтуудыг зохион байгуулах

Ухуулга, сургалт, сурталчилгаа

  • Нийт хүн ам болон эрсдэлт бүлэгт чиглэсэн ухуулга, мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Тусламж үйлчилгээний талаар салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд ухуулга нөлөөллийн уулзалт, мэргэжлийн зөвлөгөөн зохион байгуулах 

Хяналт, үнэлгээ:

  • Монгол Улсад сүрьеэгийн тархалтын түвшин  тогтоох судалгааг зохион байгуулах
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ
  • Цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах

 

ОЭТС-тэй болон сүрьеэ, ХДХВ-ийн халдвартай өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх

 

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогоо эмчилгээ

  • Gene-Xpert, Hain test зэрэг оношлогооны шинэ аргуудыг нэвтрүүлэх,
  • ОЭТС, МОЭТС-гийн эм, гаж нөлөөний эмээр  хангах

Халдвар хяналтыг сайжруулах

  • ОЭТС-гийн өдрийн эмчилгээний цэг болон хэвтэн эмчлүүлэх тасаг байгуулах
  • Агааржуулалтын систем суурилуулах, засвар үйлчилгээг хангах
  • Халдвар хамгааллын тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслээр хангах
  • Анагаахын боловсрол олгодог их дээд сургуулиудын хөтөлбөрт сүрьеэ судлал, халдвар хяналтын сургалтын цөм хөтөлбөрийг нэвтрүүлэх

ХДХВ, сүрьеэгийн хавсарсан халдварын тусламж үйлчилгээ

  • ХДХВ, сүрьеэгийн хавсарсан халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах
  • Хавсарсан халдварын оношлуур, эмийг хангах

Эмзэг бүлгийхэнд (хоригдлууд, орон гэргүй хүмүүс гэх мэт) үзүүлж буй ДОТС-ын тусламж үйлчилгээг бэхжүүлэх

  • Нийгмийн халамж, дэмжлэг  үзүүлэх
  • Үргэлжлэх шатны эмчилгээний цэгүүдийг байгуулах, үйл ажиллагааг дэмжих
  • Хорихын эмнэлэг болон Энэрэл эмнэлгийн сүрьеэгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих
  • Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах

 

Хөтөлбөрийн менежмент болон нийгмийн дэмжлэгийг сайжруулах

  • Хүний нөөцийг хөгжүүлэх 
  • Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг сайжруулах
  • Хөтөлбөрийн менежментийг сайжруулах  
  • Олон нийтийг татан оролцуулах

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд 2003-2017

Төрийн байгууллага:

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  4. ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р анги

Төрийн бус байгууллагууд:

  1. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг
  2. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо
  3. Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо
  4. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг
  5. Эмнэлгийн эрүүл ахуйн институт

ОУ байгууллага:

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага 

ТӨСЛИЙН ҮР ДҮН 2003-2017.6 сар

2006 оноос ОЭТС-ийн оношлогоо, эмчилгээг анх удаа нэвтрүүлсэн. ХӨСҮТ-д ОЭТС-ийн 60 ортой тасаг, Хорих 429-р ангид 10 ортой тасаг, өвчлөл өндөр 8 аймаг, УБ хотын 6 дүүрэгт ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгүүдийг шинээр нээсэн.

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо (n=2205),  нас баралт (n=368), 2003-2016

  • Эмчилгээний амжилтыг 85%-д хүргэх олон улсын зорилтод 2009 оноос хойш хүрсэн байна. 
  • Сүрьеэтэй өвчтөнийг хоолтой эмчилгээнд хамруулах, сайн дурын идэвхтэнээр дамжуулан гэрээр эм хүргэх, уулгах үйл ажиллагааг 21 аймаг, 8 дүүрэгт нэвтрүүлсэн.
  • Жил бүр бүртгэгдсэн тохиолдлуудын 30% буюу давхардсан тоогоор 1400 өвчтөн хоол эмчилгээнд хамрагдан 2600 хүн гэрээр эм зөөлгөн ууж байна. Эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний амжилт 2016 оны байдлаар 98% байгаа нь улсын дундажтай харьцуулахад өндөр байна.
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсэн. Нийслэлийн 98 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн эмчилгээний амжилт 86% байна. (2016)
  • Сорьц тээвэрлэх тогтолцоог 21 аймгийн 325 суманд амжилттай хэрэгжүүлж 2008 оноос хойш нийт 20,262 сэжигтэй тохиолдлоос 8111 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлсэн байна.
  • Сүрьеэ судлалын хичээлийн цөм хөтөлбөрийг боловсруулж анагаахын боловсрол олгодог төрийн болон хувийн их дээд сургуулиудад  нэвтрүүлсэн.
  • Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийт хүн амын дунд сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох судалгааг зохион байгуулж байна.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ (ЭМТБ) ТӨСӨЛ

Хугацаа

Төслийн нэр

Төсөв

 /ам.доллар/

2010-2011

Раунд 9. “Үндэсний лабораторийн сүлжээг бэхжүүлснээр ХДХВ, ДОХ, БЗДХ, сүрьеэ болон цусны аюулгүй байдлыг хангах лабораторийн үйлчилгээний чанарыг сайжруулах”

1,808,230

2011 - 2016

Нэгтгэсэн төсөл. “Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, халдвар хяналтыг сайжруулж, үндэсний лабораторийн сүлжээг бэхжүүлэх замаар ХДХВ, ДОХ, БЗДХ, сүрьеэгийн оношлогоо ба цусны аюулгүй байдлыг хангах лабораторийн үйлчилгээний чанарыг сайжруулах”

3,966,278

Нийт

5,774,498

Төслүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилт

Үйл ажиллагааны хамрах хүрээ

ЭМУМТ-ны чанар болон хэрэглээг бэхжүүлэх

  • Стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг бэхжүүлэх
  • Лабораторийн мэдээллийн тогтолцоог сайжруулах 
  • Эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, тайлагнах тогтолцоог сайжруулах
  • Хүний нөөцийг бэхжүүлэх

ЭМ-ийн байгууллагуудад халдвар хяналтыг бэхжүүлэх

  • Үндэсний хэмжээнд халдвар хяналтын төлөвлөлт, зохицуулалтыг бэхжүүлэх
  • ЭМ-ийн байгууллагуудад халдвар хяналтыг бэхжүүлэх
  • Халдвар хяналтын тогтолцооны чадавхийг бэхжүүлэх

Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах

  • Лабораторийн тусламж үйлчилгээний удирдлага, чанарыг бэхжүүлэх
  • Лабораторийн гадаад чанарын хяналтыг бэхжүүлэх
  • Зорилтот лабораториудад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг ханган нийлүүлэх
  • Лабораторийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх

Хөтөлбөрийн менежментийг бэхжүүлэх

  • Хөтөлбөрийн менежментийг сайжруулах

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд, 2011- 2016

Төрийн байгууллага:

  1. Эрүүл мэндийн яам
  2. Эрүүл мэндийн хөгжлийн төв
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  4. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

ТӨСЛИЙН ҮР ДҮН, 2010 – 2016

ЭМУМТ-ны чанарыг бэхжүүлэхэд:

  • ЭМТБ чиглэлээр үндэсний хэмжээний бодлогын бичиг баримт болон үнэлгээ судалгаануудыг  боловсруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлсэн.  
  • Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, статистикч эмч, шийдвэр гаргагч нарын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, 300 мэргэжилтэн хамруулсан.
  • “Эрүүл мэндийн мэдээлэл” улирал тутмын эмхэтгэл, “Эрүүл мэндийн үзүүлэлт” жил тутмын статистикийн эмхэтгэл боловсруулан хэвлүүлсэн. 

 

ЭМ-ийн байгууллагуудад халдвар хяналтыг бэхжүүлэхэд:

  • “Халдварын сэргийлэлт, хяналт” үндэсний хэмжээний анхдугаар болон хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан.
  • Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэж байгаа халдваргүйтгэлийн бодисын үйлчлэлийг лабораторийн шинжилгээний аргаар үнэлэх үнэлгээг хийсэн. 
  • Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд халдвар хяналтын ажилтан бэлтгэх сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион явуулж нийт 990 хүн хамрагдсан. Сумдын эрүүл мэндийн төвийн түвшинд “Халдвар хяналтын ажилтан”-г анх удаа бэлтгэсэн нь нийт мэргэжилтний 40% -ийг эзэлж байна.
  • Анагаахын их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх хичээлийн хөтөлбөрт “Халдварын сэргийлэлт, хяналт”-ын чиглэлээр цөм хөтөлбөр боловсруулан нэвтрүүлсэн.     
  • Лабораторид суурилсан нянгийн тэсвэржилтийн тандалтын “WHONET” программыг ХӨСҮТ, Улаанбаатар хотын дүүргийн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгийн нян судлалын лабораториудад нэвтрүүлэн ашиглаж байна.   

 

Лабораторийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад:

  • АНУ-ын ЭЛСИ олон улсын байгууллагын гишүүнчлэлд элсэн орсон.
  • Эрүүл мэндийн лабораторид нэн шаардлагатай байгаа 91 стандартыг ЭЛСИ-ээс худалдан авч 10-ыг нь Монгол хэлнээ орчуулж, лабораторийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
  • ЦССҮТ-д зураасан кодын системийг нэвтрүүлсэн.
  • ХӨСҮТ-д эд эсийн шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулж  оношлуурын ханган нийлүүлэлтийг хийж байна. 
  • ХӨСҮТ, ЦССҮТ-ийн лавлагаа лабораториудад Австралийн үндэсний лавлагаа лабораторитай хамтран олон улсын түвшинд чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг нэвтрүүлсэн. 
  • Үндэсний хэмжээнд лабораторийн чанарын гадаад, дотоод үнэлгээний хөтөлбөрийг  хэрэгжүүлж, цус сэлбэлтээр дамжих халдварыг оношлох (ХДХВ, Гепатит В, С, тэмбүү) чанарын гадаад хяналтыг жилд 2 удаа тогтмол явуулж байна.
  •  Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд бүх шатны ЭМ-ийн байгууллагын лабораторийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, 700 гаруй хүнийг сургалтанд хамрагдсан.
  • “Лаборатори судлал” анагаахын төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан цөм хөтөлбөрийг боловсруулан нэвтрүүлсэн.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн ба тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт:

2,122,619 ам.долларын төсөв бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодис, эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлсэн. Тухайлбал: 

  • Цусны аюулгүй байдлыг хангах лабораторийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 8 аймгийн лабораторид “ELISA” шинжилгээний иж бүрэн аппарат
  • Лабораторийн мэдээллийн сүлжээг сайжруулах зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн ЭМ-ийн байгууллагын лабораторид 75 ширхэг компьютер, хэвлэх төхөөрөмж
  • ХӨСҮТ, ЦССҮТ-ийн лаборатори, 21 аймаг, 9 дүүргийн лабораторид ХДХВ/БЗДХ, Гепатит С, В вирусийн халдварыг оношлох түргэвчилсэн оношлуурууд
  • Аймаг, дүүргийн 15 сүрьеэгийн лабораторид био-аюулгүйн II зэрэглэлийн шүүгээ, бусад шаардлагатай багаж төхөөрөмж
  • Аймаг, дүүргийн зорилтот лабораториудад автоклав-21, хуурай халуунаар ариутгагч- 40, нянгийн колони тоологч-антибиотикийн зон хэмжигч аппарат-27 ширхэг  
  • 21 аймаг, 9 дүүргийн ЭМ-ийн байгууллагуудад ариутгалын индикатор (химийн, биологийн), ариутгалын ороох боох материал, тэжээлт орчнууд, петрийн аяга гэх мэт.