ХӨСҮТ-ИЙН СҮРЬЕЭГИЙН КЛИНИКИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ӨГЛӨӨ

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд 3 сарын 15 өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн хүүхдийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүдэд өвчнөө ялан дийлэх сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын бэлэг гардуулан нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Тус хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжин MCS группын дэд ерөнхийлөгч шарк Д.Энхтүвшин болон зочин оролцогч МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д. Одзаяа нар оролцлоо.

2019/03/15