“Хүүхдийн сүрьеэгийн оношлогоо, эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 3 сарын 25-26 өдрүүдэд зохион байгууллаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн СТСА-аас “Хүүхдийн сүрьеэгийн оношлогоо, эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 3 сарын 25-26 өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭМТ, ЭМГ, Эрдэнэт үйлдвэрийн харъяа эмнэлэг сувилалын газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 50 эмч, мэргэжилтэн хамрагдан өөрсдийн орон нутгийн сайн туршлагаасаа хуваалцаж мэдээлэл солилцсон байна.
            Түүнчлэн Номин ТВ, Эрдэнэт ТВ-д ярилцлага өгч тус сургалтын тухай болон сүрьеэ өвчний тухай мэдээлэл өгөв.

2019/03/26