Хүүхэд өсвөр үеийг ивээх төв ТББ

Хүүхэд Өсвөр Үеийг Ивээх Төв ТББ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж төрийн болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Манай байгууллага Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьегийн төслийн салбар хүлээн авагч бөгөөд 2008-2013 болон 2015-2017 онуудад төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор 2018-2020 онуудад Албан бус боловсролын салбарт ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Хүүхэд, өсвөр үеийнхний бүх талын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанд манлайлан оролцох, хүүхэд өсвөр үеийнхний оролцоо, эрүүл мэндийг дэмжсэн төв байгуулан ажиллах

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эрүүл мэнд - Эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх, бэлгийн боловсрол олгох
  • Хүүхэд, өсвөр үеийнхнийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
  • Хүүхдийн оролцоо - Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага болох “БИД” клубыг чиглүүлэн ажиллах, дэмжлэг үзүүлэх
  • Чадваржуулах – Хүүхэд өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг нэмэгдүүлэх
  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөвлөгөө мэдээлэл өгөх

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьегийн төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд /товч/:

Зохион байгуулсан сургалтууд

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эх багш нарыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан.
  • Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, аймгийн мөн Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн 600 орчим хүүхэд өсвөр үеийнхэнд Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.
  • Тусгай сургуулиуд болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн 6 дүүргийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн нийгмийн ажилтан, эмч нарыг мөн 21 аймаг, Нийслэлийн 6 дүүргийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн сургагч багш нар нийт 300 оролцогчдыг сургалтанд  хамруулсан.
  • Хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ, НҮЭМ, ХДХВ, ДОХ-ын талаар мэдлэг олгох, чадавхжуулах сургалтанд Нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байрны эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд нийт 150 оролцогч хамрагдсан.

 

Олон нийтэд нөлөөллийн ажил

  • МҮОНТ-тэй хамтран 120/80 эрүүл мэндийн нэвтрүүлгийг ток шоу байдлаар зохион байгуулсан.
  • “Эрт илрүүлж, хамтдаа сэргийлье”, “Сонголт та бидний гарт”, “Бид сэргийлж чадна, харин та...” уриан дор богино хэмжээний шторкуудыг боловсруулан олон нийтэд хүргэсэн.
  • Өсвөр үеийнхнийг эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий “Хэрхэн хурдан том болох вэ? Сэдэвт тайлбар видео контент хийлгэсэн. Тус видеог сошиал сувгаар дамжуулан олон нийтэд хүргэж байна

Гарын авлага, тараах материал:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Тусгай 6 сургууль, СЗҮТ-ийн 5-р ангиас дээш хүүхэд, өсвөр үеийнхнээс НҮЭМ, БЗДХ-ын талаарх мэдлэгийг үнэлэх, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдлийг илрүүлэх зорилгоор суурь судалгаа хийсэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах бэлгийн амьдрал болон НҮЭМ-ийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах бэлгийн амьдрал болон НҮЭМ-ийн хичээлийн хөтөлбөр
  • “Чи үүний талаар мэдэхүү”,  “ДОХ-т боломж бүү олго” сэдэвт гарын авлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохируулсан уншдаг, сонсдог, үздэг /дохионы хэлээр/, мөн брайлиар хэвлүүлэн тараасан.
  • “Ухаалаг шийдвэр эрсдэлээс хамгаална”, “ДОХ-т боломж бүү олго”,  “Бидний сонголт” сэдэвт хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлага, комик номнуудыг боловсруулан хэвлүүлэн тараасан.
  • “Бидний сонголт” гарын авлагыг дуу, анимейшн, нэмэлт шум оруулан анимейшн болгосон.
  • ХДХВ, ДОХ гэж юу вэ?, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээ, Аюулгүй харилцаа гэсэн сэдвүүдээр брошур
  • ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг мөн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээнд хамрагдахыг уриалсан агуулга бүхий постерууд
  • “Та үүний талаар мэдэх үү?” өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлага
  • “Та үүний талаар мэдэх үү?” эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага

Тохижуулалт:

  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн эрүүл мэндийн кабинетыг иж бүрэн тохижуулсан
  • Тусгай 6 сургууль, СЗҮТ-ийн эрүүл мэндийн кабинетад самбар, техник хэрэгсэл
  • Тусгай 55-р сургуулийн эрүүл мэндийн кабинетыг тохижуулсан

Үр дүн:

  • Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтанд хамрагдсан өсвөр үеийнхэн НҮЭМ, ХДХВ/ДОХ-ын талаар болон урьдчилан сэргийлэлт, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэл авсан, мөн бусад үе тэнгийнхэндээ мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах,  энэ чиглэлээр эерэг хандлага зан үйлд суралцахад нь үе тэнгийнхэндээ нөлөөлөх чадвартай болсон. Үе тэнгийн сургагч нар өөрийн орон нутаг, дүүргийн хүүхэд өсвөр үеийнхэнд сургалт зохион байгуулж эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг явуулж байна. Сургагч нараар дамжуулан ойролцоогоор 5000 орчим өсвөр үеийнхэнд мэдээлэл хүргэсэн.
  • Хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулснаар хүүхдүүдэд мэдээлэл өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд нөлөөлөх ач холбогдолтой. Сургалтыг мэргэжлийн багш нар болон мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Мэргэжилтнүүдээр дамжуулан 3000 орчим хүүхэд өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэсэн.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал суваг, хэвлүүлсэн тараах материалаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх, эерэг зан үйлд суралцахад нөлөөлөх ажлуудыг тогтмол хийж байна.
  • Гарын авлага тараах материалаар дамжуулан Улаанбаатар хот болон орон нутгийн 100,000 орчим өсвөр үеийнхэнд мэдээлэл хүргэсэн.

 

 

 

Мэдээ мэдээлэл