ШШГЕГ-ын харьяа хаалттай Хорих 429-р анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцав.

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга Д.Энхмандах, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа ШШГЕГ-ын харьяа хаалттай Хорих 429-р анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хорих анги нь Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн Салбар хүлээн авагчаар 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын сүрьеэгийн тусламж үйлчилгээний асуудлыг хариуцан ажиллаж байна. 
            Тус анги нь ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн 21 хорих ангид сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг зохион байгуулахын зэрэгцээ хорих ангиудын эмч болон албан хаагчдад сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний талаар ажлын байрны сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна. 

            Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд хорих ангид ял эдлэж байгаа сүрьеэтэй хоригдлуудын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, халдвар тархалтыг хязгаарлах чиглэлээр олон ажлууд хийсний дүнд эмчилгээний амжилт 2005 онд 71% (эдгэрэлт 40.9%) байсан бол 2018 онд 88.8% (эдгэрэлт 88.8%) болж нэмэгдсэн байна. 
            Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслөөс зөөврийн дижитал рентген аппарат ханган нийлүүлсэн нь төвлөрсөн хорих ангудад идэвхтэй илрүүлэг зохион байгуулж сүрьеэ өвчнийг эрт үеэд нь илрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж эрдэлт бүлгийн тодорхой тооны хүн амаас илэрсэн сүрьеэгийн тохиолдолыг эмчилгээнд хамруулан ажиллаж байна. 
            ШШГЕГ-аас тус ангийн эмнэлгийн байрыг шинээр барьж 2018 онд ашиглалтанд оруулж сүрьеэтэй хоригдолын эмчлүүлэх таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ молекул биологийн оношлогооны ЖенеЭксперт төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр худалдан авч оношлогооны чадамжаа нэмэгдүүлсэн байна. Эдгээр үйл ажиллагаа нь байгууллагын идэвх оролцоо болон өөрсдын нөөц бололцоог сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд хандуулж болдог сайн туршлага болж байна.

2019/04/19