ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р анги

Байгууллагын зорилго:

Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа болон урьдчилан хоригдож байгаа этгээдүүдэд хорих ангийн зэрэглэл харгалзахгүй өвчлөл, халдварын байдлаар ангилан тусад нь байрлуулж, ял эдлүүлэн, сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: Хоригдлуудын дунд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх,илрүүлэх, оношлох, хяналт тавих, эмчлэх зэрэг сүрьеэгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан болно.  

Зорилтот хүн ам: 

Нийгмийн эмзэг бүлгийн хүн ам болох Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа болон урьдчилан хоригдож байгаа нийт төвлөрсөн 24 хорих ангийн 5000-7000 хоригдол.

Хэрэгжүүлдэг үндсэн үйл ажиллагаа:

Монгол Улсын хэмжээнд хоригдож байгаа нийт 5000-7000 хоригдол, урьдчилан хоригдогч нарт сүрьеэгийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг бөгөөд төвлөрсөн 24 хорих ангиудаар жилд 1-2 удаагийн давтамжтай хоригдлуудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, албан хаагч нарт сургалт суртчилгааг тогтмол хийж байна. 2017-2018 онд давхардсан тоогоор нийт 48 хорих ангийн 7217 хоригдлыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсанаас 69 сүрьэгийн   тохиолдлыг илрүүлэн эмчилсэн байна.   

2003 оноос Глобаль сангийн дэмжлэгтэй “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Глобаль сангийн шууд салбар хүлээн авагч байгууллагаар хамтран ажиллаж байна.

Үр дүн:  

Глобаль сангийн төслийн хүрээнд төвлөрсөн 24 хорих ангиудаар жилд 1-2 удаагийн давтамжтай сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийснээр сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, хүндэрлээс сэргийлхээс гадна эмчилгээний амжилт сайжрах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой. Мөн хорих ангийн албан хаагч нарт сүрьеэгийн талаар сургалт сурталчилгааг тогтмол явуулсанаар сүрьеэ өвчний талаар зохих мэдлэгтэйболж байгаа юм.

http://429.cd.gov.mn/ 

Мэдээ мэдээлэл