ЭБЭ, ЭБҮ – гийн тоо хэмжээг тооцоолох судалгаа болон ХДХВ, Тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах, зөвшилцөх хурал болж өнгөрлөө

ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлгийн хүн ам болох эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн тоо хэмжээг тооцоолох судалгаа болон ХДХВ, Тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах, зөвшилцөх уулзалтыг 2019 оны 11-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС, НЭМҮТ, ДЭМБ, судалгааны дотоодын болон олон улсын зөвлөх, Глобаль Сангийн дэмжлэгтэй төслийн мэргэжилтнүүд, хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөллүүд оролцлолоо.

ХДХВ, Тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгаа нь энэ жил  10 дахь удаа хийгдэж байгаа бөгөөд анх удаа биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн түүвэрлэлтийг хийхдээ оролцогчдод суурилсан түүвэрлэлтийн аргыг ашигласан нь өмнөх судалгаануудаас ялгаатай байлаа.

Энэхүү эрсдэлт бүлгийн хүн амын тоог тооцоолох судалгаа нь 3 дахь удаагаа хийгдэж байгаа бөгөөд ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгааг хамтатгасан нь онцлог байсан.

Уулзалтын үеэр судалгааны явц, ололт амжилт, тулгарсан буй саад бэрхшээлийг ярилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг хэлэлцсэн. Мөн оролцогчид багаар ажиллаж, урьдчилсан үр дүнг хэлэлцэж, дэмжсэн хурал болж өндөрлөлөө. 

                   

         

2019/11/20