Эмэгтэй биеэ үнэлэгчдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх цогц үйлчилгээ хүргэж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг:

Эмэгтэй биеэ үнэлэгчдэд цогц үйлчилгээ үзүүлдэг “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах ажлын хүрээнд эмэгтэй биеэ үнэлэгчдийг ТББ-ын байранд ирүүлж, төслийн үйл ажиллагааг танилцуулж, зөвлөгөө шинжилгээнд хамруулсан. ЭБҮ-ийг ХДХВ, БЗДХ, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрэгтэй эмэгтэй бэлгэвчийн хэрэглээний талаар мэдлэг олгохын зэрэгцээ байгууллагыг газар дээр нь таниулснаар өөрсдөө ирж ТББ-ын зан үйл өөрчлөх үйл ажиллагаанд болон БЗДХ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээнд хамрагдах хандлага сайжирч байна.

Бүлгийн ярилцлага:

ЭБҮ-дийн дунд “Бүлгийн ярилцлага”-ыг байршил дээр нь очиж эх барих эмэгтэйчүүд, БЗДХ,ХДХВ,ДОХ-ын эмч нарын оролцоотойгоор зохион байгуулж, ХДХВ, ДОХ, БЗДХ хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, харилцан ярилцах боломж бүрдэж байна. Зөвшөөрөл авсаны үндсэн дээр ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулан шинжилгээний хариуг газар дээр нь ганцаарчлан өгсөн. Тэмбүүгийн сорил эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ-ийн лабораторт хүргүүлж, онош баталгаажуулсан ба эмчилгээнд хамруулан ажиллаж байна.

 

Эмэгтэй биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах:

2019 оны 05 сарын 21-22-ны өдрүүдэд “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтнууд 2 баг болон эмэгтэй биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах үйл ажиллагааг БЗД-ийн Да хүрээ, Дөрвөн-Өлзий, Техникийн зах зэрэг эрчүүд олноор ажилладаг худалдаа үйлчилгээний төвүүдэд газар дээр нь очиж эрэгтэйчүүдийг үйл ажиллагаанд хамруулан ТББ-ын үйл ажиллагааг танилцуулан, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл өгч ярилцан, эрэгтэй бэлгэвч, мэдээлэл сургалт сурталчилгааны материалуудыг тараан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зуучлан ажилласан.

 

Явуулын сайн дурын зөвлөгөө шинжилгээ:

Эмэгтэй биеэ үнэлэгчид байрладаг баар, зочид буудал, саун, массаж, цэнгээний газрууд, гадна талбайд оройн цагаар байршил дээр нь очиж олон нийтийг хамруулж шинжилгээний өмнөх дараах зөвлөгөөг өгч өвчлөл илэрсэн тохиолдолд эмчилгээнд хамруулан ажиллаж байна.

Далд олон нийт илрүүлэх үйл ажиллагаа:

Хүрч очих ажилтнууд далд олон нийтийг “идэвхтэй тандалт”-аар болон интернет орчинд аюулгүй, итгэлтэй харилцаа үүсгэх замаар шинээр илрүүлэн холбоо тогтоож хүрч ажилласны үр дүнд ЭБҮ-ийн  ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх багц үйл ажиллагаанд хамрагдалт нэмэгдэж, эргэх холбоо сайжирч байна.

2019/06/03