Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалтанд урьж байна

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_info.ctp, line 3]

Монгол улс 2003 оноос эхлэн Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ТББ-ыг Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, өвчтөн төвтэй нэгдсэн халамж, цогц урьдчилан сэргийлэлтийг бүрдүүлж, эмийн тэсвэртэй сүрьеэд анхаарал хандуулна” төслийн салбар хүлээн авагчийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ТББ нь: 

  1. Хөтөлбөрийн менежментийн чадавхи, санхүүгийн менежментийн чадавхи, хяналт үнэлгээний чадавхи гэсэн чиглэлээр үнэлгээний шалгуур хуудсыг англи хэл дээр бөглөж ирүүлэх (www.aids.mn вэбсайтаас татах) /uploads/SR Assessment.xlsx
  2. Байгууллагын чадавхийн үнэлгээний шалгууртай холбогдол бүхий нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргах,
  3. Байгууллагын талаарх мэдээллийг англи хэл дээр бичиж ирүүлэх (танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, өмнө нь хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны жагсаалт, хүний нөөц болон үйл ажиллагаа явуулах орон байрны талаарх мэдээлэл, байгууллагын албан ёсны хаяг),
  4. Байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Сонгон шалгаруулалтанд оролцох ТББ нь дараах бичиг баримтыг (хэвлэмэл болон файлаар) бүрдүүлэн  2020 оны 6 дугаар сарын 10-ны 17:00 цагийн дотор Глобаль сангийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, East Plaza оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт, Глобаль сангийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж

Утас: 7712-6155 /11/

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_more_info.ctp, line 3]
Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Nodes/view.ctp, line 13]