ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_info.ctp, line 3]
ДОХ юугаар үүсгэгддэг вэ?
ДОХ нь вирүсээр үүсгэгддэг бөгөөд тэр вирүсийг ХДХВ буюу
Хүний
Дархлал
Хомсдолын
Вирус гэдэг.
ДОХ гэж юу вэ?
Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
Хомсдол: (Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсаныг илэрхийлнэ.
ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.
Ямар замаар дамжих вэ?
Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр
Халдварын хэлхээ
Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
Өртөмхий байдал – бүх насны хүмүүс
(яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана)
Цонх үе гэж юу вэ?
Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.
Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.
ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?
Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.
ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтанд орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.
ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?
Тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг.
Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн буюу ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
 ДОХ нь БЗДХ мөн үү?
Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.
Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?
ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?
Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
Эмчилгээний үр дүн нь  ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна.
ХЭРВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.
 
 
Мэдээллийн эх сурвалж:   https://www.nccd.gov.mn/index.php/zuvulguu/zuvulguu-std/std-aids
Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_more_info.ctp, line 3]
Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Nodes/view.ctp, line 13]