Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих Сүрьеэгийн төсөл боловсруулах "Хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт" 2020 оны 01-р сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_info.ctp, line 3]

Глобаль сан нь 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Тус сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл Монгол улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж  ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Монгол улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бө​гөөд  Глобаль сангаас хувиарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. Төсөл боловсруулах ажлын хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор сүрьеэгээс сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-нд амжилттай зохион байгуулсан.

Энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 120 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс  сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Хурлын үйл ажиллагааг эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээж, ЭМЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн С.Энхжин “Сүрьеэгийн чиглэлээр хийгдсэн үнэлгээний үр дүн”, ХӨСҮТ-ын СТСА-ны тархвар судлаач Б.Цолмон  “Сүрьеэгийн өнөөгийн байдал, шинэ төсөл бичих үндсэн чиглэлийн талаарх танилцуулга” илтгэлүүдийг танилцуулав.

Хуралд оролцогчид үндсэн 5 чиглэлээр 5 бүлэгт хуваагдан бүлгийн хэлэлцүүлэг хийсэн.  

  1. Илрүүлэлтийг нэмэгдүүлэх (шинэ тохиолдлын >70%-г илрүүлэх), оношилгооны чадавхийг бэхжүүлэх
  2. Төгс эмчлэх (>90%-г эдгэрүүлэх), эмчилгээний хяналтыг сайжруулах,  хавьтлын хяналтыг сайжруулах
  3. Хүний нөөцийн бэхжүүлэх, чадавхжуулах
  4. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх
  5. Цахим тандалтын тогтолцоо, эрдэм шинжилгээ судалгааны чадавхийг бэхжүүлэх

Уулзалтанд оролцогчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдааг сайжруулах, сүрьеэгийн үзлэг оношлогоог сайжруулах, хилийн хяналтыг бэхжүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, салбарын бус хүний нөөцийг мэдлэг мэдээллээр хангах,  анхан шатанд оношилгооны цэгийг нэмэгдүүлэх, бусад улс орны тэргүүн туршлагыг судлах, эмнэлгийн байгууллагын халдвараас сэргийлэх, хянах чадавхийг сайжруулах, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, албадан оношилгоо”-ны тогтолцоог бүрдүүлэх талаар саналаа солилцож тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж зөвшилцлөө.

Төслийг  энэ оны 3-р сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.

Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Elements/node_more_info.ctp, line 3]
Notice (8): Undefined variable: types_for_layout [APP/Plugin/Nodes/View/Nodes/view.ctp, line 13]