Нээлттэй ажлын байр

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын сонгон шалгаруулалтанд урьж байна

Монгол улс 2003 оноос эхлэн Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ТББ-ыг Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, өвчтөн төвтэй нэгдсэн халамж, цогц урьдчилан сэргийлэлтийг бүрдүүлж, эмийн тэсвэртэй сүрьеэд анхаарал хандуулна” төслийн салбар хүлээн авагчийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ТББ нь: 

  1. Хөтөлбөрийн менежментийн чадавхи, санхүүгийн менежментийн чадавхи, хяналт үнэлгээний чадавхи гэсэн чиглэлээр үнэлгээний шалгуур хуудсыг англи хэл дээр бөглөж ирүүлэх (www.aids.mn вэбсайтаас татах) /uploads/SR Assessment.xlsx
  2. Байгууллагын чадавхийн үнэлгээний шалгууртай холбогдол бүхий нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргах,
  3. Байгууллагын талаарх мэдээллийг англи хэл дээр бичиж ирүүлэх (танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, өмнө нь хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны жагсаалт, хүний нөөц болон үйл ажиллагаа явуулах орон байрны талаарх мэдээлэл, байгууллагын албан ёсны хаяг),
  4. Байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Сонгон шалгаруулалтанд оролцох ТББ нь дараах бичиг баримтыг (хэвлэмэл болон файлаар) бүрдүүлэн  2020 оны 6 дугаар сарын 10-ны 17:00 цагийн дотор Глобаль сангийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, East Plaza оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт, Глобаль сангийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж

Утас: 7712-6155 /11/

ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй  ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийн үйл ажиллагааг Хөтөлбөр зохицуулах нэгжээс  салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хөтөлбөр зохицуулах нэгжид  (ХЗН) Санхүүгийн туслах ажилтны сонгон шалгаруултанд урьж байна.

Санхүүгийн туслах ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

 

  • Төслийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
  • Салбар хүлээн авагч байгууллагуудын улирал, жилийн тайланг хүлээн авах
  • Төслийн санхүү, нийгмийн даатгал, татварын тайлангуудыг улирал, жилээр  бэлтгэх
  • Үндэсний болон бусад аудит, Глобаль сангийн аудитад санхүүгийн тайлан мэдээг бэлтгэж өгөх
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

Тавигдах шаардлага:

  • Санхүү / эдийн засаг/нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Холбогдох чиглэлээр 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Мэдээллийн сан, нягтлан бодох бүртгэлийн програм хангамж дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай

Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.

 

Холбогдох утас: 771126155 (11)

 

  1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  2. Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
  3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл

 

 

Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2020.03.20-2020.04.03 -ны 17:30 цаг

 

 

 

 

 

ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ-ЫН ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2003 оноос хойш манай улсад хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн яам нь тус төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажилладаг бөгөөд төслийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайланг мэдээг нэгтгэж, баталгаажуулан Глобаль сан, Сангийн орон нутгийн агент, Үндэсний зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яаманд тайлагнах үүрэг бүхий Хөтөлбөр зохицуулах нэгж ажилладаг.

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулах нэгжид ажиллах ДОХ-ын төслийн мэргэжилтний сонгон шалгаруулалтанд урьж байна.

ДОХ-ын төслийн мэргэжилтэн дараах үүргийг гүйцэтгэнэ.

  • Төслийн зохицуулагчийн удирдлага дор Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Төслийн салбар хүлээн авагч байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны болон шалгуур үзүүлэлтийн тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэн Глобаль сан, Сангийн орон нутгийн агент, Үндэсний зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яаманд тайлагнах
  • Глобаль санд өргөн барих төслийг боловсруулах ажилд оролцох
  • ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт болон төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт, үнэлгээний ажилд оролцох

Тавигдах шалгуур:

  • Анагаах ухааны эсвэл Нийгмийн эрүүл мэндийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХДХВ, БЗДХ эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай (олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно)
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай(IELTS/TOEFL-ийн оноотой эсвэл англи хэлдээр заагдсан хөтөлбөр бүхий боловсролын зэрэгтэй)
  • Компьютерийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Дээрхи шалгуурыг хангасан хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.

Холбогдох утас: 771126155 (11)

  1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  2. Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
  3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  5. Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (хэлний түвшин тогтоох тестийн оноо, их сургуулийн диплом)

 

Материал хүлээн авах хугацаа: 2020.03.10-2020.03.24 -ны 17:30 цаг

Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагчтай эргэн холбогдоно.

 

 

 

 

 

 

ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГАА, ХАРИЛЦАА ХОЛБОО ХАРИУЦСАН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА.

Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй  ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийн үйл ажиллагааг Хөтөлбөр зохицуулах нэгжээс  салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хөтөлбөр зохицуулах нэгжид  (ХЗН) Мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбоо хариуцсан ажилтны сонгон шалгаруултанд урьж байна.

Мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбоо хариуцсан ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

 

  • Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгэм, ТББ, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй үр дүнтэй харилцаа холбоо,  хамтийн ажиллагааг хөгжүүлэх
  • Төслийн багийг шаардлагатай мэдээллээр хангаж, уулзалтуудыг  зохион байгуулах,
  • Мэдээллийн сувгууд (телевиз, радио, сонин хэвлэл, төслийн цахим хуудас, хэвлэмэл материалууд)-д зориулсан  төслийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийн агууллагыг цаг тухайд нь төлөвлөх, засварлах, нийтлэх, түгээх
  • Төслийн цахим хуудас,  пэйж хуудсыг  удирдах, хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Социологи, сэтгүүлзүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх. Тус чиглэлээр төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагад  ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх
  • Комьютер дээр ажиллах, медиа бэлтгэх чадвартай  байх (зураг, бичлэг, график дизайн)
  • Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай байх
  • Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай байх
  • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх
  • Эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан, эсвэл энэ чиглэлээр боловсрол эзэмшиж байсан бол давуу тал болно.

 

Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.

 

Холбогдох утас: 771126155 (11)

 

  1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  2. Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
  3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл

 

 

Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2020.02.05-2020.02.19 -ны 17:30 цаг