ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛ ДЭЭР ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2003 оноос хойш Монгол улсад хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн яам нь тус төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажилладаг бөгөөд төслийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлан мэдээг нэгтгэж, баталгаажуулан Глобаль сан, Сангийн орон нутгийн агент, Үндэсний зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яаманд тайлагнах үүрэг бүхий Хөтөлбөр зохицуулах нэгж ажилладаг. 
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ажиллах ДОХ-ын төслийн мэргэжилтний сонгон шалгаруулалтанд урьж байна. 
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь дараах үүргийг гүйцэтгэнэ: 
1. ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн тайлан, явцын шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; 
2. Дүгнэлт тайланг холбогдох газрууд руу илгээх;
3. Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг үндэсний стратеги, бодлогын баримт бичиг, бусад төсөл хөтөлбөрүүдтэй  уялдуулах;
4. Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үндсэн бичиг баримтуудыг (төслийн хураангуй, гүйцэтгэлийн хүрээ, ХШҮ-ний төлөвлөгөө) боловсруулах;
5. Үндэсний хэмжээний болон төслүүдийн хүрээнд хийгдэх үнэлгээ, судалгаанд оролцох, зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
Тавигдах шалгуур:
БЗДХ, сүрьеэ эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх; 
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх 
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болох;
Харилцааны өндөр соёлтой, цагийн  менежмент сайтай, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах материалыг бүрдүүлэн дугтуйнд хийж хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү. 
 
Бүрдүүлэх материал:
- Ажилд орох өргөдөл
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
- Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр, магистр, докторын диплом)
- Өмнөх ажлын байрны хоёр тодорхойлолт захиа
 
Материалыг хүлээн авч дуусах хугацаа: 2020.06.08-2020.06.22
 
Хаяг:  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт
Утас: 771126155 (11)
 
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.  

2020/06/10