Сүрьеэтэй гэдгээ нуувал яах вэ?

Сүрьеэ өвчний тухай буруу ойлголттой байдгаасаа болж хүмүүс сүрьеэ өвчнөө нуудаг. Нэг жишээ хэлье. Та эмчид үзүүлэхээр очоод халдварт шар өвчнөөр өвчилж байснаа нуудаггүй мөртлөө сүрьеэ өвчнөөр өвчилж байсанаа нуудаг. Гэтэл та хувийн ариун цэвэр сахиагүйгээсээ болж өвчилсөн өвчнөө нуугаагүй мөртлөө таниас өөрөөс нь чинь төдий л шалтгаалахгүй, амьсгалж байгаа агаараар  дамжин халдварлуулдаг өвчнөөр өвчилснөө нуугаад байх хэрэггүй юм. Хэрэв ингэх юм бол өвчин улам хүндэрч эмчлэхэд улам төвөгтэй болох төдийгүй улмаар амь насаа ч алдаж болох юм. Иймээс Та эмчид хандах хэрэгтэй. Cүрьеэ өвчин эдгэрдэг өвчин юм.

2020/08/13