
Глобаль сан 2021 оны 1-р сараас шинээр батлагдсан төслүүдээ хэрэгжүүлж эхэллээ.
2021-01-14
2020 онд Глобал сангаас ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 157 төсөлд гарын үсэг зурлаа. Батлагдсан төслүүд энэ сараас хэрэгжиж эхэлнэ.
Глобаль сангийн гүйцэтгэх захирал Питер Сандс хэлэхдээ "Эдгээр төслүүд нь дэлхийн 100 гаруй оронд жил бүр 2,3 сая гаруй хүний амь насыг авч оддог ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхэд туслах онцгой ач холбогдолтой юм" гэжээ.
Мөн тэрээр COVID-19 цартахал дэлхийн бүх улс орны эрүүл мэндийн тогтолцоог хамарч байгаа тул улс орнуудад ХДХВ, сүрьеэ, хумхаа болон Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлж, эдгээрт авах хариу арга хэмжээг хангахад эрүүл мэндийн тогтолцоог хүчирхэгжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байгааг онцолжээ.
Эх сурвалж: https://www.theglobalfund.org/en/