Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Төслийн тухай

Үндэсний зохицуулах зөвлөл

Глобаль сан нь санхүүгийн дэмжлэг үзүүлж буй бүх орнууддаа төсөл боловсруулах, төслийн хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төслийн хэрэгжилтийн явцад гарч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэг бүхий Үндэсний зохицуулах зөвлөл (ҮЗЗ) байгуулах шаардлага тавьдаг. Глобаль сангийн зөвлөмжөөр ҮЗЗ-ийн бүрэлдэхүүнд дараах салбарын төлөөлөл ордог. Үүнд:

  • Засгийн газрын төлөөлөл
  • Олон улсын байгууллагын төлөөлөл
  • Хоёр талт хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөл
  • Шинжлэх ухааны салбарын төлөөлөл
  • Залуучууд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөл
  • ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөл
  • Шашны байгууллагын төлөөлөл
  • ДОХ, сүрьеэгийн халдвартай хүмүүсийн төлөөлөл

ҮЗЗ нь өөрийн дүрэмтэй бөгөөд улиралд нэг удаа хуралдаж бүх гишүүдийн хурлаар шийдвэр гаргаж төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцах, санал зөвлөмж өгөх, ажлын төлөвлөгөөг батлах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг гүйцэтгэхийн зэрэгцээ Үндэсний хөтөлбөр, стратеги, бусад бодлогын бичиг баримт, үнэлгээний зөвлөмж, статистик мэдээлэл, судалгааны дүн зэрэгт үндэслэн олон салбарын оролцоог хангасан төсөл боловсруулан Глобаль санд өргөн барьдаг.

ҮЗЗ - н гишүүд:

Х.Ганбаатар, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дарга,ҮЗЗ-ийн дарга

Ж.Мөнхжаргал , Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн референт

Б.Хонгорзул, ЗГ-ын Хэрэг Эрхлэх Газрын референт

Др.Сергей Диордица, ДЭМБ-ын суурин төлөөлөгч

Т.Энхзаяа, Нийгмийн Эрүүл Мэндийн газрын дарга

Ц.Адъяахишиг,  ХЭҮК-ын Ахлах референт

С.Мягмаржав, НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга

Э.Амарсанаа, МҮЭ, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга

Б.Дамдиндорж, АШУҮИС-ын Эрдмийн Сургуулийн захирал

О.Янжмаа, БШУЯ-ны мэргэжилтэн

Ц.Ганхүү, “Монголын Сумын Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо”-ны захирал

Э.Эрдэнэцэцэг, “Гүнж” төв

Ч.Сэмжидмаа, “Сэтгэлзүйн Мэдрэмж” ТББ-ийн тэргүүн 

Т.Лэгээ, Монголын Залуучуудын Эвсэл 

Ц.Пүрэвжав, Олон нийтийн төлөөлөл

Н.Туяацэцэг, Олон нийтийн төлөөлөл

Ж.Одгарьд, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, ОНХАлбаны Дарга

Б.Шинэтөгс, НҮБ-ын  Хүн амын сан, Мэргэжилтэн

Г.Нямпүрэв, “Залуус Эрүүл Мэнд Төв” ТББ

Б.Баярмаа, “Төгс Бүсгүйчүүд” ТББ