
СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ, ЗААВАР” СЭДЭВТ СУРГАЛТ
СТСА-ны дарга Д.Энхмандах, СТСА-ны эмч нар болон МСЭМХ-ны Ерөнхийлөгч Ц.Ганхүү, нар хамтран онлайн сургалт танилцуулга хийх гэж байна.
Бэлтгэл ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болон Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс сүрьеэгийн эмч нарын дунд илтгэлийн уралдаан зарласан.
Нийт 16 материалыг хүлээн авч бэлтгэл ажилын хэсэг өнөөдөр хуралдлаа. Материалаа явуулсан эмч, эмнэлгийн ажилчид та бүхэндээ баярлалаа.
Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг QR кодтой боллоо.
Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн QR кодыг уншуулснаар манай вэб хуудастай холбогдон хэрэгтэй мэдээлийг авах боломжтой.
Үүний тулд танд ухаалаг утас, интернэт байхад л хангалттай.
Жич: Утсан дээрээ QR уншигч аппликашн татаад QR code-ийг уншуулна.
21 аймгийн сайн дурын зохицуулагч нартай цахимаар хуралдлаа.

2021.02.26-нд 21 аймгийн сайн дурын зохицуулагч нартай цахимаар хуралдан "Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр"-ийг угтан хийх ажлын төлөвлөгөө, Ковид-19 өвчний үед хэрхэн ажиллах талаарх санамж, заавар, зөвлөгөө өгч, 1-р сарын тайлангийн дүнг танилцууллаа.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхээр Баг/Хорооны ажлын хэсэг – Өрхийн эрүүл мэндийн төвийн “Хамтарсан баг” ажиллаж эхэллээ.
Баг, хорооны иргэдэд үзүүлэх сүрьеэгийн цогц тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх, хавьтлыг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах, эмчилгээний тасалдлыг арилгахад хамтарч ажиллах ӨЭМТ-Баг/Хорооны "Хамтарсан баг"-ийн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 225 Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байгууллаа.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхээр баг, хорооны засаг дарга – Өрхийн эрүүл мэндийн төвийн “Хамтарсан баг” ажиллаж эхэллээ.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, хянах, сүрьеэгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдлийг багасгахад чухал ач холбогдол бүхий ӨЭМТ-Хороо, багийн "Хамтарсан баг"-ийн Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 225 Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байгууллаа.
Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдлаа.

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн төслийн ажилтан болон эрүүл мэндийн сайн дурын ажилтнаа Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамрууллаа.
Сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан "Сүрьеэг Устгая" уриатай сүрьеэгийн эмч нарын дунд туршлага солилцох уулзалтыг цахимаар болон тэнхимээр амжилттай зохион байгууллаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан сүрьеэгийн эмч нарын дунд нэвтрүүлж буй сайн туршлага,шинэ арга аргачлалыг нэвтрүүлснээр гарсан үр дүнгийн судалгаа; сүрьеэтэй өвчтөнүүдийн нийгэмд хөндөгдөж буй асуудал, харилцаа хандлага, ялгаварлан гадуурхалт; сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг зохион байгуулах, хавьтлын үзлэгийг үр дүнтэй хийх тухай; эмчилгээний амжилт, дахилтанд хийсэн дүн шинжилгээ сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж нийт 16 сүрьеэгийн нэгжээс судалгаа ирүүлсэн. Туршлага солилцох илтгэлийн уралдаан нь 2021.03.17-ы өдөр болж өнгөрлөө. Илтгэлийн уралдаанд:
Тэргүүн байр Г.Ууганбаяр ХӨСҮТ-Мэс заслын тасгийн эмч
"Шалтгаан тодорхой бус цээжний гялтангийн үрэвслийн ялган оношлогоонд эдийн шинжилгээ хийсэн үр дүн"
Дэд байр Ц.Алдар ХӨСҮТ СКЯТТасгийн эмч
"Сүрьеэгийн менингитийн эмнэл зүйн онцлог, шинж төрхийг судлах нь"
Гутгаар байр Б.Ганпүрэв СБД-ийн сүрьеэгийн эмч
"Сүхбаатар дүүргийн сүрьеэгийн онлайн эмчилгээний үр дүн"
Тусгай байр 1. Д.Должинсүрэн ХӨСҮТ ОЭДС 2-р тасаг
"Stream судалгааны эмчилгээний амжилт ба хамтын ажиллагаа"
2. М.Билэгмаа Дорноговь аймгийн сүрьеэгийн эмч
"Дорноговь аймагт бүртгэгдсэн идэвхитэй хэлбэрийн уушгины сүрьеэгийн эмчилгээний амжилт, дахилтанд хийсэн дүн шинжилгээ" сэдвээр тус тус шалгарлаа.
Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас оролцож байгаа эмч нарыг Zoom-ээр оролцуулах болон бусад эмч, эмнэлгийн ажилчдыг нээлттэй оролцож, сонсох боломжтой явагдсанаар энэ удаагийн илтгэл өргөн хүрээний, өгөөжтэй болсон. Илтгэлд оролцогсод шинэ туршлага арвин байлаа хэмээн сэтгэгдэл өндөр байсан.
Ажлын байрны чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь ажилтнуудаа
1. Албан хэрэг хөтлөлтийн стандарт
2. Байгууллагын архив сэдвээр Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Д.Лхагвадорж сургалт хийлээ.
Сургалт зохион байгуулсан байгууллагын дарга болон НЭМГ-ын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Д.Лхагвадорж танд баярлалаа.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг “Сүрьеэгийн мэдлэг олгох” сургалтад хамрууллаа.
Баг хорооны хэсгийн ахлагч нар тухайн баг, хорооны иргэдийг гудамж хаалганы хаягаар мэдэхээс гадна, хэн хэдэн ам бүлтэй, хэрхэн амьдардаг , ажил эрхлэлтийн байдал, амьжиргааны түвшин, нийгмийн оролцооны талаар илүү сайн мэдээлэлтэй байдаг. Тэр бүү хэл хэн ямар өвчтэй, хэнд ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг сайн мэддэгээс гадна, хаанаас ямар айл ирж буусныг, тэр айл түр эсвэл бүр суурьшихаар ирсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй байдаг. Иймд сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа сүрьеэтэй өвчтөн болон түүний хавьтлыг илрүүлэх, сүрьеэтэй өвчтөний эмийн тасалдлыг арилгахад хэсгийн ахлагч нарыг татан оролцуулах нь чухал юм.
“Сүрьеэ-Ковид-19 халдвар” сэдэвт эрт илрүүлэг үзлэг Баянзүрх дүүргээс эхэллээ.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, ЭМС-ын 2021 оны 01 сарын 27-ны өдрийн А/30 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилго бүхий Явуулын үзлэгийн багийг зохион байгуулж ажиллуулж эхэллээ.
‘’Сүрьеэ-ковид 19’’ үзлэгийг Налайх дүүрэгт НЭМТ- ийн Сүрьеэгийн диспансерийн багтайгаа хамтран амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд 21 аймаг, 8 дүүргийн зорилтот бүлгийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс, тэдгээрийн ар гэрт хүнсний багц тусламжийг хүргэж дууслаа.
Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд 21 аймаг, 8 дүүргийн зорилтот бүлгийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс, тэдгээрийн ар гэрт хүнсний багц тусламжийг хүргэж дууслаа.
Сүрьеэгийн шинж тэмдэг
"Сүрьеэ ба ковид 19" Эрт илрүүлгийн үзлэг "Ахмад Настны Үндэсний Төв" -д явагдаж дууслаа.
"Сүрьеэ ба ковид 19" Эрт илрүүлгийн үзлэг "Ахмад Настны Үндэсний Төв" -д зохион байгуулагдаж дууслаа. Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан дарга Л.Эрдэнэхүү, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Солонго болон нийт хамт олонд нь талархлаа илэрхийлж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Сүрьеэгийн халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
МСТН-ийн явуулын үзлэгийн баг Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 10, 11, 24, 25, 28, 42 дугаар хороодын зорилтод бүлгийн иргэдэд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийн үзлэг хийлээ.
МСТН-ийн явуулын үзлэгийн баг Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 10, 11, 24, 25, 28, 42 дугаар хороодын зорилтод бүлгийн иргэдэд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийн үзлэг хийлээ.