Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

ДОХ-ын төсөл

ДОХ-ын төсөл

Төслийн нэр: ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ, дэмжлэгийг нэмэгдүүлэх Үндэсний хөтөлбөрийг өргөжүүлэх замаар ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих

Хугацаа: 2018 оны 1-р сарын 1-нээс 2020 оны 12-р сарын 31

Зорилго: Зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эмчилгээ, тусламж, үйлчилгээг өргөжүүлэх замаар нийт хүн амыг ХДХВ-ийн халдвараас сэргийлэх

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:  

  • Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ), эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ), мансууруулах бодис хэрэглэгч (МБХ) зэрэг эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн хөтөлбөр
  • Нийт хүн ам болон өртөмтгий бүлэгт (өсвөр үе, залуучууд, хоригдол, цэрэг, цагдаа) чиглэсэн хөтөлбөр
  • ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • ХДХВ, ДОХ-ын хариу арга хэмжээнд олон салбарын оролцоог хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх
  • Судалгаа, тандалт, хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Хөтөлбөрийн менежмент