
“ХДХВ-ийн халдвараас сэргийлэх ажлын байрны бодлого, хөтөлбөр” сэдэвт сургалтыг зохион байгуулав
2019-05-29
Гал голомт үндэсний хөдөлгөөн 05-р сарын 23-ны өдөр Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГазартай хамтран “ХДХВ-ийн халдвараас сэргийлэх ажлын байрны бодлого, хөтөлбөр” сэдэвт сургалтыг МУЗН-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх бизнесийн байгууллагуудын нийгмийн асуудал хариуцсан 15 ажилтан хамрагдаж ХДХВ-ийн халдвартай холбоотой ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг бууруулах, байгууллагын үүрэг хариуцлага, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх ойлголт, эрсдэлт бүлгийн хүн ам, хүний эрхийн талаар хичээл заалгасан байна.