
Хан-Уул, Багахангай дүүргүүдэд үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт зохион байгууллаа.
2019-06-04
Хүүхэд Өсвөр Үеийг Ивээх Төв ТББ нь Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо, Багахангай дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс болон Y-Peer mongolia ТББ-тай хамтран хүүхэд өсвөр үеийнхний дунд Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар НҮЭМ, Бэлгийн чиг баримжаа, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар болон халдвар илрүүлэх шинжилгээ, үйлчилгээний талаар мэдлэг олгосон. Мөн сургагч нар илтгэх, зөвлөгөө мэдээлэл өгөх чадвартай болсон байна.