
ЭМГЭНЭЛ
2021-03-23
Глобаль сангийн орон нутгийн агент, бидний хүндэт хамтран зүтгэгч Др.Мохан Нарула зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, он удаан жил хамтран ажилласан удирдан чиглүүлэгч, хүндэт зөвлөх байлаа. Түүний мэргэжлийн өндөр ур чадвар, эелдэг, тусч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хамт олноос