Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Сүрьеэ өвчинг илрүүлэх хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Чингэлтэй дүүргийн 19-р хороонд амжилттай зохион байгууллаа.

2021-04-09

             Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ядуурал, хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн, эмчилгээ таслалт, сүрьеэгийн дэгдэлт, агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгаа талаар  мэргэжлийн байгууллагууд тодорхойлсон. Манай улсын хүн амын 29.6% буюу 907.5 мянган хүн ядуу, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн 35% нь ажилгүй, 78.1% нь гэр хороололд амьдарч, амьжиргааны баталгаат түвшингээс доогуур байгаа нь сүрьеэгээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

            Иймээс сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс иргэдэд хамгийн ойрхон байж, тэдний эрүүл мэндийг хамгаалж байдаг ӨЭМТ, нийгэм, эдийн засаг, засаг захиргааны зүгээс хороо, багийн ажлын албаны “Хамтарсан баг” байгуулж иргэдийн дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, хянах, өвчлөлийн тархалтыг зогсооход хамтран ажиллах талаар сурталчлах өдөрлөгийг 2021 он 04-р сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Иргэний танхимд зохион байгуулав.

            Тус өдөрлөгт Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн мэргэжилтнүүд, Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоо, Чингэлтэй дүүргийн  Хамтарсан багийн 5 гишүүн, тус дүүргийн 14,15,16,17,18-р хороодын Засаг дарга нар оролцож “Хамтарсан баг”-ийн сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаар мэдээлэл авч, санал солилцов