
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбоо хариуцсан ажилтны сонгон шалгаруултанд урьж байна
Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийн үйл ажиллагааг Хөтөлбөр зохицуулах нэгжээс салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг.
Хөтөлбөр зохицуулах нэгжид (ХЗН) Мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбоо хариуцсан ажилтны сонгон шалгаруултанд урьж байна.Мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбоо хариуцсан ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
- Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгэм, ТББ, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй үр дүнтэй харилцаа холбоо, хамтийн ажиллагааг хөгжүүлэх
- Төслийн багийг шаардлагатай мэдээллээр хангаж, уулзалтуудыг зохион байгуулах,
- Мэдээллийн сувгууд (телевиз, радио, сонин хэвлэл, төслийн цахим хуудас, хэвлэмэл материалууд)-д зориулсан төслийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийн агууллагыг цаг тухайд нь төлөвлөх, засварлах, нийтлэх, түгээх
- Төслийн цахим хуудас, пэйж хуудсыг удирдах, хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх
Тавигдах шаардлага:
- Социологи, сэтгүүлзүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
- Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх. Тус чиглэлээр төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
- Хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх
- Комьютер дээр ажиллах, медиа бэлтгэх чадвартай байх (зураг, бичлэг, график дизайн)
- Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай байх
- Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай байх
- Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх
- Эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан, эсвэл энэ чиглэлээр боловсрол эзэмшиж байсан бол давуу тал болно.
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.
Холбогдох утас: 771126155 (11)
- Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
- Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
- Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2020.02.05-2020.02.19 -ны 17:30 цаг