Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Хэрэгжүүлэгчид

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг “Сүрьеэгийн мэдлэг олгох” сургалтад хамрууллаа.

2021-05-01

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн зорилт 4-т “Сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэлэг аргыг нэвтрүүлж, салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлнэ” хэмээн заасны дагуу 21 аймгийн төв баг, нийслэлийн 8 дүүргийн хороо бүрд ажиллах хэсгийн ахлагч нарыг сүрьеэгийн тусламж үйлчилгээнд татан оролцуулах нь нэн чухал байна. Иймд Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд, сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй сүрьеэтэй өвчтөн болон түүний хавьтлыг эрт илрүүлэх, эрсдэлт болон зорилтот бүлгийн иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, сүрьеэтэй өвчтөний эмийн тасалдлыг арилгахад хамтран ажиллахад заавар чиглэл, мэдээлэл өгөх зорилго бүхий “Сүрьеэ өвчний мэдлэг олгох” сургалтыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн хороодын хэсгийн ахлагч нарт, тусгайлан бэлтгэсэн гарын авлагаар ханган зохион байгууллаа.