
“Сүрьеэ-Ковид-19 халдвар” сэдэвт эрт илрүүлэг үзлэг Баянзүрх дүүргээс эхэллээ.
2021-06-02
‘’Сүрьеэ – Ковид-19 халдвар’’ сэдэвт илрүүлэг үзлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн 23-р хорооноос эхэллээ. Үзлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Глобаль сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар оролцлоо.
Эрт илрүүлэг үзлэг хийх Явуулын баг нь иргэдэд хамгийн ойрхон үйлчилдэг ӨЭМТ болон баг, хорооны "Хамтарсан баг"-ийг түшиглэн эмзэг болон эрсдэлт бүлгийн хүн ам, сүрьеэтэй өвчтөний хавьтлыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэн, хугацаа алдалгүй оношилж эмчилгээнд хамруулснаар хүндрэл, нас баралтыг бууруулахад чиглэж ажиллах юм.