Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн “СҮРЬЕЭ-КОВИДЫН ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ”-явагдаж байна.

2021-06-25


Глобаль сангийн дэмжлэгтэй Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын сумын эмч мэргэжилтний холбоо, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран дэлхий нийтээрээ цар тахлын улмаас хүндхэн сорилттой тулгарсан энэ цаг дор “СҮРЬЕЭ-КОВИД-19 ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ”-ийг улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймаг, нээлттэй, хаалттай 23 хорих ангийн сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн 130,000 гаруй хүн амд зохион байгуулах ажлыг 2021 оны 6-р сарын 2 өдрөөс Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд эхлүүлээд байна.
2021.06.02-18-ны өдрүүдэд сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн нийт 2635 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулснаас сүрьеэтэй байж болзошгүй 113 хүнээс лабораторийн шинжилгээ авч, 14 сүрьеэгийн тохиолдол, 3 КОВИД-19 халдвартай тохиолдлыг илрүүллээ.
Тус илрүүлэг үзлэгийг хамтран зохион байгуулж буй байгууллагын төлөөлөл бүхий ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Глобаль сангийн хамтарсан баг өнөөдөр Баянзүрх дүүргийн 13,15 хороо, Сүхбаатар дүүргийн 15 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, илрүүлэлтийн ажлын явцтай танилцан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв