
‘’Сүрьеэ-ковид 19’’ үзлэгийг Налайх дүүрэгт НЭМТ- ийн Сүрьеэгийн диспансерийн багтайгаа хамтран амжилттай зохион байгуулж дуусгалаа.
2021-06-26
Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн илрүүлэг үзлэгийн явуулын баг нь Глобал сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд ‘’Сүрьеэ-ковид 19’’ үзлэгийг Налайх дүүрэгт НЭМТ- ийн Сүрьеэгийн диспансерийн багтайгаа хамтран амжилттай зохион байгуулж дуусгалаа. Үзлэгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, удирдлага арга зүйгээр ханган хамтран ажилласан НДЭМТ-ийн дарга Л.Байгал, НЭМО Ч.Алтантуяа нартаа болон А.Мэндбаяр ахлагчтай Сүрьеэгийн диспансерийн баг хамт олон, УЗН-ийн төлөөлөл нартаа баярлаж талархсанаа илэрхийлж, та бүхэндээ ажлын их амжилт, эрүүл энхийг хүсье. Бас НД-ийн ЗДТГ-ын хамт олондоо дэмжин ажилласанд баярлалаа. Бидний хамтын ажлын үр дүн налайхчуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд багагүй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.




