Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Багахангай дүүргийн "Сүрьеэ-Ковид 19" идэвхтэй илрүүлгийн үзлэг амжилттай эхэллээ.

2021-07-21

Багахангай дүүргийн "Сүрьеэ-Ковид 19" идэвхтэй илрүүлгийн үзлэг амжилттай эхэллээ. Үзлэгийн нээлтэнд Засаг даргын орлогч С.Болормаа, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Цогжавхлан нар оролцож, үйл ажиллагааг нээн үг хэллээ.
Засаг даргын орлогч С.Болормаа энэхүү үзлэгт ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдан, үзлэгт хамрагдах ажилтнууддаа илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Үзлэгийн бэлтгэлийг хангах, зорилтот байгууллагуудын судалгааг гарган, үзлэгт хамруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн ЭМТ-ийн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье.
Мэдээллийн эх сурвалж: Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг