Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, БУЛГАН АЙМГУУДАД АЖИЛЛААД ИРЛЭЭ

2021-10-11

Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа ДОХ, Сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн байдлыг үзэж танилцах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор Дархан-Уул, Сэлэнгэ, Булган  аймгуудад тус тус ажлын хэсэг ажиллав. Ажлын хэсэгт Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг, ДОХ-ын төслийн мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ болон албаны  мэргэжилтнүүд ажиллаад ирлээ.

ДОХ, Сүрьеэ бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг аймгуудад  үнэлэх, төслийн санхүүжилтээр ханган нийлүүлэгдсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүний (эм, урвалж, тоног төхөөрөмж) хадгалалт, түгээлт, зарцуулалтыг газар дээр нь хяналт тавих,  мөн Сүрьеэгийн төслийн хүрээнд нийлүүлэгдсэн рентген аппарат, ЖенеЭксперт аппаратын (сүрьеэгийн оношлогооны аппарат) ашиглалт болон хүний нөөцийн үнэлгээг хийх, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлагнах явцыг хянах чиглэлээр ажиллаа.

 Аймаг орон нутгийн хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлт, хавьтлын үзлэгийг зөв зохион байгуулах талаар зааварчилгаа өгч сүрьеэ, ДОХ бэлгийн замын өвчлөлийн талаар  эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн  зөвлөгөө өглөө.