
Төслийн хүрээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьталын шинжилгээг хийж байна
2021-10-11
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, СҮРЬЕЭ-н төслийн хүрээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьталын шинжилгээг хийж байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ЕБсургуулиудаар үзлэг хийгдэж байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үргэлжлэх юм. Эрүүл Сүрьеэгүйн Ирээдүйн төлөө хамтран ажиллаж буй сургуулийн захиргаа, хамт олонд талархаснаа илэрхийлье.