Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Зөөврийн дижитал рентген ажиллуулах сургалт болж байна

2021-10-27

Монгол улсад коронавирусын халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношлогооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг,  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 05 сард 11 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн билээ.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 2 жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, СХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудад хүлээлгэн өгсөн байна.

Төслөөс зөөврийн рентген дээр ажиллах рентген техникч  нарыг чадавхжуулах сургалтыг 21 аймаг,  ХӨСҮТ, СХД-ийн эрүүл мэндийн газар, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын өрхийн анагаах ухааны холбоо,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудын рентген техникч  болон мэргэжлийн боловсон хүчинд сургах сургалтыг  зохион байгуулж байна.