Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

“ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙГ 12 ДУГААР САРЫН 01 НД ТЭМДЭГЛЭНЭ

2021-11-25


“Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 33 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж, жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2021 онд тус өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор Өмнөговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлууд хангагдаж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ