
Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын 1000 гаруй сурагч, багш, ажилтнуудыг СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт хамрууллаа
Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудын 1000 гаруй сурагч, багш, ажилтнуудыг СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН үзлэгт хамрууллаа
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Эхний ээлжинд СХД-ийн ЕБС-ийн сурагчдыг хамруулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагдаад байна.
Сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд орууллаа. Түүнчлэн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Эх сурвалж: "Эрүүл сүрьеэгүйн ирэээдүйн төлөө" ТББ