
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөлд жолоочийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
2021-12-01
ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ЖОЛООЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
Хөтөлбөр зохицуулах нэгжид (ХЗН) Жолоочийн сонгон шалгаруултанд урьж байна.
Төслийн жолооч нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
1. Автомашины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, төслийн багийн ажлын хэрэгцээнд байнга бэлэн байлгах
2. Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахих
3. Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг тараах
4. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдаж буй эд зүйлсийн бүртгэл, хэрэглээ, хэвлэгдсэн материалын тараалтад хяналт тавих
5. Төслийн зохицуулагч болон бусад мэргэжилтнүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах
6. Цаг үеийн бусад дотоод ажилд оролцох
Тавигдах шаардлага:
· Ажлын ачаалал даах чадвартай
· Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
· Хариуцлагатай, ажилдаа идэвх, санаачлагатай
· Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай,багаар ажиллах чадвартай байх;
· Муу зуршилгүй
· Гэр бүлийн тогтвортой харилцаатай байх
Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн төслийн хүний нөөц хариуцсан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, Ийст Плаза оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.
Холбогдох утас: 77139732 (801)
1. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
2. Намтар / 3 үеийн /
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Жолооны үнэмлэх хуулбар
5. Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
6. Ажилд орохыг хүссэн өргөдөл
Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2021.12.01-2021.12.15 -ны 17:30 цаг
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.