Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ГАЖ НӨЛӨӨГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМ, ТАНГААР ЗАСАХ СУРГАЛТ БОЛНО

2021-12-08

Сүрьеэ өвчний эмчилгээний гаж нөлөөг уламжлалт анагаах ухааны эм, тангаар засах аргад сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд, уламжлалт анагаах ухааны эмч нарыг сургах сургалт 12 дугаар сарын 10,13,14 болно.
ЭМЯ-аас зохион байгуулж буй уг сургалтад ЭМЯ, Глобаль сангийн ХЗН, ХӨСҮТ, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч нар, Уламжлалт анагаах ухааны онолоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд оролцох юм.
Энэ өдрүүдэд:
1. Хүний Гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Үүрийнтуяа нар “Сүрьеэ өвчний шалтгаан, нөхцөл, хувирах ёс, ангилал”,
2. Хүний Гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж, Манба Дацан нэгдсэн эмнэлгийн их эмч Ч.Дэлгэрмаа нар “Сүрьеэ өвчний шинж тэмдэг, ялган оношилгоо, эмчилгээ”,
3. Хүний Гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж “Сүрьеэ өвчний эмчилгээний эмийн гаж нөлөөг УАУ-ны эм, тангаар илаашруулах” сэдвээр сургалтыг тус, тус явуулах юм.