Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ГАЖ НӨЛӨӨГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМ, ТАНГААР ЗАСАХ СУРГАЛТ ЭХНИЙ ӨДРӨӨ БОЛЖ БАЙНА

2021-12-10


Хүний гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж, Эрүүл мэндийн яамны УАУ-ы хэлтсийн ахлах шинжээч М.Оюунчимэг нар өнөөдрийн сургалтыг нээж үг хэлэв.
Сургалтыг ХӨСҮТ-ийн СТСА-ны эмийн асуудал хариуцсан их эмч Р.Дорждэрэмийн "Сүрьеэ өвчний эмчилгээ, эмийн гаж нөлөө, түүнд хэрэглэж байгаа эмийн эмчилгээ" сэдвээр эхлүүлэв.
Дараа нь Хүний гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж "Сүрьеэ өвчний шалтгаан, нөхцөл, хувирах ёс, ангилал" сэдвээр сургалтаа үргэлжлүүлж байна.