
Сүрьеэгийн төслийн туслах ажилтны сонгон шалгаруулалтад урьж байна.
2021-12-13
Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийн үйл ажиллагааг Хөтөлбөр зохицуулах нэгжээс салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хөтөлбөр зохицуулах нэгжид (ХЗН) Сүрьеэгийн төслийн туслах ажилтны сонгон шалгаруултанд урьж байна.
Сүрьеэгийн төслийн туслах ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ.
1. Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
2. Сүрьеэгийн төслийн үндсэн баримт бичгүүд (төслийн гэрээ, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хүрээ, тайлан зэрэг)-ийг цахим болон цаасан хэлбэрээр хөтлөх, архивлах
3. Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны улирал, жилийн тайланг, санхүүгийн хүсэлтийг хүлээн авах
4. Салбар хүлээн авагчдын хурлын бэлтгэл хангаж, тэмдэглэл хөтлөх
5. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар
Тавигдах шаардлага:
· Эмч эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
· Мэргэжлээрээ 1 жил буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
· Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
· Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх
· Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай,багаар ажиллах чадвартай байх
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн төслийн хүний нөөц хариуцсан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, Ийст Плаза оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.
Холбогдох утас: 77126155 (11)
1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
2. Өмнөх ажил олгогчийн тодорхойлох захиа
3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
4. Ажилд орохыг хүссэн өргөдөл
Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2021.12.13-2021.12.24-ны 17:30 цаг