Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

  Сүрьеэгүй Ази тивийн төлөө 11 орны 150 гаруй эрдэмтэн, судлаач цахимаар хуралдав

2021-12-13


4 дэх удаагийн "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 сарын 8, 9-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.

Хурлын 2 дахь өдрийн хуралдааныг нээж УИХ_ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлсэн бөгөөд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан улс орнуудын хүндэт төлөөлөл болон нийт оролцогчдод хандан үг хаалтын хэлсэн юм.
2 өдөр үргэлжилсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Япон зэрэг 11 орны болон ДЭМБ, "Глобаль" сан тэргүүтэй олон улсын байгууллагын сүрьеэгийн салбарын 150 гаруй судлаач, эмч, мэргэжилтэн оролцон, 28 илтгэл хэлэлцүүлж тивийн хэмжээнд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах үр дүнтэй арга, дэвшилтэт технологи, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Эх сурвалж:Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв