Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Хүний Гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж: ... Уламжлалт анагаах ухаанд сүрьеэ өвчнийг санскрит хэлэнд сүряа гэж дуудах бөгөөд нар гэсэн утгатай. Төвөд хэлэнд ни сэр буюу нарны цацраг, гэрэл үүсгэгч гэсэн утгатай үг болно.

2021-12-13

Хүний Гавьяат эмч, Буддын гүн ухааны гэвш, профессор Д.Нацагдорж:
... Уламжлалт анагаах ухаанд сүрьеэ өвчнийг санскрит хэлэнд сүряа гэж дуудах бөгөөд нар гэсэн утгатай. Төвөд хэлэнд ни сэр буюу нарны цацраг, гэрэл үүсгэгч гэсэн утгатай үг болно.
Бид сүрьяаг сүрьеэ гэж дуудаж ирсэн. Сүряа гэдгийг европ анагаах ухаанд ч сүрьеэгийн халдварын нянгийн геномын бүтэц нь нар мэт хэлбэртэй байдаг хэмээн үздэг. Үүнээс үзэхэд 3000 жилийн тэртээгээс Монголын уламжлалт анагаах ухаан сүрьеэ өвчний геномын бүтэц талаас нь өгсөн нэр нэршлээр бичиж, оношилж ирсэн байна.
Сүрьеэ өвчнийг уламжлалт анагаах ухаанд хамт төрсөн шарх өвчний ангилалд хамруулан авч үзэхээс гадна уушги, элэг , бөөр, ходоод, олгойн сүрьяа гэж олон төрлийн зүйлээр ангилж ирсэн. Энэ өвчний үүсэж байгаа шалтгаан, нөхцөл, ангилал зүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх бүхэл бүтэн цогц арга байна. Өнгөрсөн 70 орчим жил Уламжлалт анагаах ухаантнууд сүряа өвчнийг эмчилж байсан.
Эх сурвалж: МАТА СЭТГҮҮЛ